04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

"Монголын 108 төрх" гэрэл зургийн үзэсгэлэнг Прага хотод нээлээ

Г.Занабазарын нэрэмжит Монголын Дүрслэх Урлагийн Музейд өнгөрөгч сард дэлгэгдээд байсан "Монголын 108 төрх" гэрэл зургийн үзэсгэлэн энэ удаад Чехийн Прага хотноо гарчээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-ын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран тус улсын археологич, судлаач Лумир Йислийн (1921–1969) 1957 оноос 1963 оны хооронд Монгол улсад ажиллаж байх үедээ авсан гэрэл зургуудаар гаргасан "Монголын 108 төрх" гэрэл зургийн үзэсгэлэн Прага хотын Орчин Үеийн Урлагийн үзэсгэлэнгийн төвд нээгдлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Гроллова, Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш, судлаачид болон Монгол, Чех иргэд өргөнөөр оролцжээ.

Археологич, судлаач Л.Йисл манай улсын түүх, археологи, шашны холбогдолтой 2000 гаруй гэрэл зураг авснаас энэ удаагийн үзэсгэлэнд Монголчуудын тухайн үеийн ахуй амьдрал, шашны зан үйл, өнгө төрхийг харуулсан 108 гэрэл зургийг сонгон үзэсгэлэн гаргаж байгаа бөгөөд эртний Түрэгийн жанжин Культегиний чулуун хөшөөний судалгааны ажлын гэрэл зургуудаар мөн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Судлаач, археологич Л.Ийсл бол Б.Ренчин, Х.Пэрлээ зэрэг манай нэрт эрдэмтэдтэй хамтран ажиллаж шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол орны ахуй байдал, соёл, ёс заншлын онцлогийг харуулсан гэрэл зургийн томоохон сан бүрдүүлснээрээ соёл, түүх, судалгааны өвөрмөц өв үлдээсэн гавъяатай болохыг Элчин сайд Д.Зүмбэрэллхам нээлтийн үгэндээ цохон тэмдэглэж үзэсгэлэнгийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсчээ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.