03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ХИЛИЙН ЧАНАДАД НУТАГ НЭГТЭНДЭЭ ТУСАЛЖЭЭ

Бүгд Найрамдах Чех улсад ажиллаж амьдарч буй монголчууд тус улсын Плзен хотноо хүнд өвчний улмаас эмчлүүлж байсан Монгол Улсын иргэн Н.Мөнгөнцэцэгт тусламж үзүүлэх аян өрнүүлж, хандивын дансаар дамжуулан 4200 крон цуглуулан өгч чин сэтгэлийн туслалцаа үзүүлжээ.

Түүнчлэн Н.Мөнгөнцэцэгт элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ үлдээгүй тул тэрээр хагалгааны зардал гаргах боломжгүй гэдгээ Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-нд уламжилж, нутаг буцахад туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Энэ дагуу Гадаад харилцааны яамны дэргэдэх “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас түүний онгоцны зардлыг гаргаж, энэ сарын 21-ний өдөр эх оронд нь ирүүлэх арга хэмжээг Гадаад харилцааны яамны Консулын газраас авчээ.

Н.Туяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.