04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ЧЕХ УЛСАД МОНГОЛ ХЭЛНИЙ ДАМЖАА НЭЭГДЖЭЭ

Чех улсад амьдарч байгаа монгол хүүхдүүд эх хэл, соёлоо мартахад хүрээд байгаа учраас тус улс дахь Элчин сайдын яам эцэг эхчүүдтэй нь ярилцаад Монгол хэлний таван сарын дамжаа хичээллүүлэхээр болжээ.

     Одоогоор тус дамжаанд 1-3 дугаар ангийн 20 орчим хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдний багшаар Ческа Липа хотын "Jonsoncotrols" үйлдвэрт ажилладаг Ш.Мөнхцэцэг хэмээх бүсгүй ажиллаж байгаа аж. Тэрбээр Увс аймагт олон жил бага ангийн багшаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Чех улсын Ческа Липа хотод манай улсын 300 гаруй иргэн ажиллаж амьдарч байгаа бөгөөд тэдний үр хүүхэд 80 гаруй болж, хүүхдүүд тус улсын сургууль цэцэрлэгт сурч хүмүүждэг байна.

      Энэ санаачилгыг ЭСЯ дэмжин байрны түрээс болон багшийн хөлс, ном сурах бичгээр хангаж ажиллахаар болжээ. Мөн Ческа Липа хотоос холгүй орших Литомержи хотод 500 гаруй Монгол ажилчин байдаг. Тэдгээрийн ихэнх нь гэр бүлээрээ суурьшсан тул ирэх долоо хоногоос Монгол хэл соёлын дамжаанд хүүхдүүдээ сургахаар ЭСЯ-ныхантай тохиролцсон байна.

      Харь оронд суугаа бяцхан үрсийнхээ эх хэлийг мартуулахгүйн тулд иргэд ийнхүү өөрсдийн боломжийг ашиглаж байгаа энэ санаачилгыг нь Монголын төрөөс дэмжин монголчууд олноороо суурьшсан бусад улс оронд хэрэгжүүлж болох талтай юм.
 Д.Өлзий


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.