05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Орчин vеийн боолчлол буюу Чехийн Монголчууд

"...Монгол ажилчин амиа хорлолоо.Тэрээр хэлийг нь мэдэхгvй харь оронд ажилгvй бас мєнгєгvй болжээ. Эцэст нь орон гэргvйчvvдийн эгнээнд шилжиж. Амьдралаас сайн дураараа хагацах нь энэ бэрх байдлаас гарах ганц зам нь байсан бололтой..."

Энэ бол Чехэд ажиллаж амьдарч байгаа монголчуудын эмгэнэлт хувь заяа. "Монголын анд нєхдийн нийгэмлэг"-ийн тэргvvн, Чехийн нэрт орчуулагч Ийржи Шийма нэр нь ихэд тvгсэн монгол хэлний орчуулагчдын нэг юм. Чехийн янз бvрийн байгууллагууд, цагдаагийн газар тvvгээр орчуулга хийлгэдэг аж. Тэрээр энд шилжин ирэгсдийн амьдралтай танилцжээ. Чехийн тєв хэвлэлд хэвлvvлсэн нийтлэлээс нь хvргэе.

ЧЕХИЙН БАЙГУУЛЛАГУУД ТЭДЭНД ТУСЛАДАГГVЙ
Омог бардам Чингэс хааны vр сад монголчууд Чех улсын хэмжээнд жил бvр олон зуугаараа ийм эмгэнэлт байдалд ордог.

Тухайлбал, Хавличкув Брод хотод 400 гаруй монгол ажиллаж, амьдардаг. Энэ нь Высочина мужийн нутагт амьдардаг гадаадынхны дийлэнх хувийг бvрдvvлж байгаа юм. Тэд сайхан амьдрах мєрєєдєлдєє хєтлєгдєн эргэлзээтэй зуучлагчдаар дамжин харийн нутагт ирдэг. Эдгээр байгууллагын аль нь ч хvнд байдалд орсон монголчуудад бодитой туслалцаа vзvvлэх, ядаж л ийм тохиолдол ихсэхээс урьдчилан сэргийлж чаддаггvй. Тєв Европод тэднийг хvлээж буй бодит байдал тєсєєлснєєс нь хол зєрvvтэй байдгаас эрсдэлтэй амьдралыг сонгосоор байна. Орчин vеийн монгол "боолуудын" эмгэнэлт зам нутагтаа байхдаа зуучлагч агентурын явууллагад итгэсэн тэр vеэс эхэлдэг. Зуучлагч vйлчлvvлэгчээ БНЧУ-д тодорхой ажилд оруулахаа амладаг. Газар дээрээ байдал шал єєр. Визний хугацаа нь дуусч ажилгvй, мєнгєгvй бас орон байргvй болсон нутаг нэгтнийг маань анх зуучилж авчирсан агентур зєнд нь орхижээ. Энэ тухайд,

"...Чехийн байгууллагуудтай харьцах нь тэдэнд ихээхэн бэрхшээлтэй байдаг.

Миний бодлоор энэ явдал орчин vеийн боолчлол юм. Ийм байдалд хvрэхэд монголчуудын аливаа юмыг хойш тавьж, цагийг нь тулгаж эсвэл, болохоо больсон хойно нь хєєцєлддєг зан чанар нь их нєлєє vзvvлж байна. Албан ёсны бvртгэлээр Чехэд 12 мянган монгол амьдардаг гэдэг. Бодит байдалд дор хаяж л 15 мянга хvрсэн байгаа. Зуучлагчид нь монгол ажилчдыг хэрхэн залилан мэхлэж бас луйвардаж байгааг нотлох баримтын хуулбар надад бий" хэмээн орчуулагч Шийма баталж байна.

ХVМVVС ЯАГААД "ХАРЛАХ" ЗАМЫГ СОНГОВ?
Чехэд одоогоор гадныхныг ажилд зуучилдаг хоёр мянга гаруй агентур байдаг гэсэн мэдээлэл бий. Хєдєлмєр нийгмийн хэргийн яаманд нь ийм ажил эрхэлдэг агентур нь 200 бvртгэлтэй байдаг гэнэ. Vvнээс vзэхэд ихэнх агентур хууль бус vйл ажиллагаа явуулж байдаг аж. Агентурууд ихэнх тохиолдолд гадны ажилчдыг авчирах хооронд ажиллах ёстой ажлын байр нь vгvй болсныг мэдэгддэг. Эсвэл зєвшєєрєлтэй vйлдвэрт нь ажилд оруулдаг ч туршилтын хугацаанд нь ямар нэгэн шалтгаан дурьдалгvйгээр халдаг. Зуучлан авчирсан агентур єєрсдєє ажлаасаа халагдсаныг нь хєдєлмєрийн товчоонд мэдэгдэж, тэд цагдаад дамжуулснаар оршин суух зєвшєєрлийг хvчингvй болгодог. Тиймээс халагдсан ажилчин энэ хугацаанд амжиж єєр ажил олж чадахгvй бол визгvй болон "харладаг" ажээ. Ийм vед єєрсдєє холбогдох байгууллагуудад очин учир зvйгээ олоход хэлний бэрхшээл тулгардаг. Ялангуяа, агентур нь тэднийг харлахад тvлхэж байгаа бол бvр ч хэцvv. Гадаадын ажилчид нийтийн байраа сольсон тохиолдолд хаягийн єєрчлєлтєє тухай бvрт цагдаад тэмдэглvvлж байх ёстойгоо мэддэггvй. Энэ нь бас л чех хэл мэддэггvйгээс улбаалсан бэрхшээл юм. Нутагтаа хурааж хуримтлуулсан мєнгєє Чехэд ирэхийн тулд элдэв хахуульд єгєєд дууссан байдаг. Эсвэл ирсэн хойноо ажилгvй, мєнгєгvй болсноос оршин суух зєвшєєрєлгvй болдог нь харлахад хvргэдэг.

Нэгэнт гарах аргагvйгээр занганд орсон монгол ажилчин юунд ч гарын vсэг зурахад бэлэн болдог. Ийм байдалд орсон хvмvvсийг агентурууд єєрийн хvссэнээр залж байдаг. Тэд єєр vйлдвэрт ажилд оруулж єгєхдєє Монголд амлаж байснаас огт єєр нєхцєлд, авах ёстойгоосоо бага цалинтайгаар, єдєрт 15 цагаар ажиллах болдог. Vvний эсрэг тэмцэх ч аргагvй. Эсэргvvцвэл агентур нь хараар ажиллаж байгааг нь матаж, Чехийн газар нутгаас хєєгдєх болдог. Vvний цаана агентураараа дамжуулан хvний наймаа эрхэлж байгаа эзэн єш хонзон санаж юу ч хийж болзошгvй аюултай тул тvvний ємнє гадныхан vнэхээр хvчин мєхєсддєг байна.

АРХИЧИН БОЛОХ ЭСВЭЛ АМИА ХОРЛОХ
Ийм хvнд байдлаас гарч чадсан монголчууд ихэнхдээ Чехэд хараар ажилладаг. Тэдэнд нутаг нэгтнvvд нь дэм болдог ч хараар оршин суух явцдаа цагдаа болон холбогдох бусад байгууллагад баригдах нь бий. Ийм тохиолдолд тэднийг байцаахад Чехэд байдаг албан ёсны 19 орчуулагчийн аль нэгийг нь дуудна. Орчуулагчдын 17 нь Монгол, хоёр нь л чех байдгийн нэг нь Ийржи Шийма юм. Тэрээр "Эдгээр хvмvvсийн хувь тавилан vнэхээр эмгэнэлтэй. Би Украин хvний агентурт ажилладаг нэгэн монгол эмэгтэйтэй ярилцсан юм. Энэ эмэгтэй Прагад байшингийн суурийн давхар буюу подвалын єрєєнд амьдарч єдєр хоног єнгєрєєдєг юм. Ажил хийж олсон мєнгєнийхєє ихэнхийг агентуртаа єгдєг. Монголчууд архи даадаггvй мєртлєє уух их дуртай. Тvргэн хєлчvvрчдэг, согтуу vедээ элдэв гэмт vйлдэл хийгээд маргааш нь тэр тухайгаа огт санадаггvй. Бид согтуу vедээ цагдаатай зодолдон дvрэмт хувцсанаас нь онцлох тэмдгийг нь тасласан монгол эмэгтэйн хэргийг шийдвэрлэж байсан. Тэрээр маргааш нь юу ч санахгvй байсан" гэж байлаа.

Зарим монгол орон гэргvйчvvдийн эгнээнд орох, архичин болох гэх мэтээр vvнээс ч дор байдалд орох нь бий. Гарах гарцгvй хvнд байдалд орсноос vvдэн амиа хорлох нь ч сvvлийн vед онцгой зvйл биш болоод байна. Чехийн цагдаагийнхан ийм тохиолдолд тэр монгол ямар замаар чехэд ирсэн, тvvнийг хэн хариуцах ёстой зэргийг огт хайхардаггvй. Бусад холбогдох байгууллагууд ч гадны ажилчинд оршин суух зєвшєєрєл олгохдоо тvvний эрхлэх ажил, оршин суухтай холбогдсон зvйлс ном журмаараа байгаа эсэхийг огт шалгадаггvй нь энэ бvхний эхлэл болж байна. Нутаг нэгтнийхээ тусламжаас хамааралтай амьдралтай монголчууд хууль, дvрэм зєрчих нь цєєнгvй. Гэхдээ зохион байгуулалттай гэмт бvлэглэлд оролцох, хар тамхины наймааны сvлжээнд холбогдох гэх мэт ноцтой хэрэг бус ихэвчлэн архитай холбоотой асуудалтай орооцолддог.

ТЭДЭНД ЯМАР СОНГОЛТ БАЙНА?
Хамгийн хортой нь "Харласан" Монголчуудын амьдралын ийм хvнд байдал нь тэдний ёс зvйн тогтсон хэм хэмжээг эвдэж байгаа явдал юм. "Монголчуудын соёлд зочломтгой зан гол байр суурийг эзэлдэг. Тvvнийг нь зочин хvн хэзээ ч хортойгоор ашигладаггvй. Гэтэл энд орох оронгvй болсон монгол хvн єєрт нь тусалсан нэгнийгээ тоносон хэрэг гарсан. Ийм явдал монголын хєдєє нутагт хэзээ ч гарч байгаагvй бєгєєд ийм гутамшигтай зvйлийг тэнд хэн ч хийхгvй. Гадны ажилчдын хєлс, хvчийг хортойгоор ашиглах явдал ойрын жилvvдэд буурахгvй, харин ч єсєх байх. Тиймээс монгол ажилчдын асуудлыг нарийвчлан vээж, шийдвэрлэхийн хамт хууль бусаар, мєлжлєгийн vйл ажиллагаа явуулж байгаа агентуруудыг хязгаарлах. хэрэгтэй байна" хэмээн Ийржи Шийма онцолсон байна.

Гадаадад гарч их мєнгє олох мєрєєдєлд автсан монгол ажилчдын дийлэнхийг нь ийм эмгэнэлтэй хувь тавилан хvлээж байна. Хэл усыг нь мэдэхгvй тєв Европын улс руу тэмvvлнэ гэдэг зальтай зуучлагч этгээдийн гарт хувь заяагаа даатгаж байна гэсэн vг юм. Тиймээс Чех улсыг зорих гэж байгаа хvмvvс маш сайн судалгаа хийж, нухацтай бодож байж зорихыг анхааруулж байна.

Х.Монголхатан

Эх сурвалж: Зууны Мэдээ

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.