05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ажилгvй болсон азийнхан Чех Улсад учраа олохгvй бужигнаж байна

Франц улсын єдєр тутмын ""LE MONDE" сонины 2008 оны хоёрдугаар сарын 8/9-ны єдрийн дугаарт Чех улс дахь монгол иргэдийн тухай "Ажилгvй болсон азийнхан Чех Улсад учраа олохгvй бужигнаж байна" нэртэй нийтлэлээс харж болох юм. Уг нийтлэлийг дор товчилон хvргэе.

"Бvгд Найрамдах Чех Улсын баруун хэсэгт орших Пилзен хотод гадаадынханд зориулсан байрны єрєєнд 33 настай монгол эр Мєнхжаргал учраа олохгvй шаналж байна. Эхнэрийн хамт тэрбээр 2008 оны наймдугаар сард энэ оронд иржээ. Тэжээлийн vнэ єсснєєс алдагдалд орох болсон тул єєрийн эрхэлж байсан тахианы аж ахуйгаа зараад ийш ирсэн аж. Тэрбээр нэгдvгээр сарын дундаас эхлэн ажилгvй болсон бєгєєд оршин суух зєвшєєрлийн хvчинтэй хугацаа нь удалгvй дуусах аж.

Хэрэв тэрбээр гуч хоногийн дотор ажил олж чадахгvй бол, визийн хvчинтэй хугацаа дуусч, энэ орноос явахаас єєр аргагvй болно. Гэсэн ч тvvнд эндээс явах мєнгє ч vгvй, хvсэл ч vгvй" хэмээжээ. Мєн монгол, вьетнам ажилчдыг эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулахаар Дотоод хэргийн яам Засгийн газартаа удалгvй санал болгох аж.

Хямралын улмаас ажилгvй болсон эдгээр азийнхныг хєдєлмєр зуучлах товчооныхон хєлсєлж буй тул тэдэнд тэтгэмж авах бололцоо байхгvй гэнэ. Хэрэв эх орондоо хvсэлтээрээ буцах тохиолдолд 500 евро тэдэнд олгоно. Харин зєвшєєрлийн хугацаа нь дууссан, эх орондоо буцах хvсэлгvй хэсгийг нь ямар ч тэтгэмжгvйгээр буцаах аж. Бvгд Найрамдах Чех Улсад азаа туршихаар ирсэн 13 мянган нутаг нэгтнvvдийнхээ нэгэн адил Мєнхжаргал визийн хугацаагаа сунгах, энд ирж ажиллахаар гарахдаа зарцуулсан мєнгєє нєхєж олохын тулд уйгагvйгээр ажил эрэлхийлсээр. "Би ажил эрхлэх зєвшєєрєл авах, визээ хурдан гаргуулахын тулд 1000 евро тєлсєн, галт тэргээр зорчиход дахин 600 евро зарлагадсан" хэмээн ярьж байна. "1000 евро"-гийн цалинтай ажилд оруулна гэсэн сайхан зард татагдсан тэрбээр хууртагдсанаа тун ч удалгvй мэджээ.

"Ажиллах ёстой оёдлын vйлдвэр биднийг ирмэгц та нарын хэрэгцээ vгvй болсон гэж хэлсэн" хэмээн Мєнхжаргал тайлбарлав. Хэдэн хоногийн дараа зуучлагч монгол нь єєр нэгэн компанид тэднийг ажилд оруулжээ. "Бид цагт 80 крон гурван евро олох ёстой байсан ч хэрэг дээрээ бид 35 крон авч байлаа. Нэгдvгээр сарын 16-ны єдєр эзэн маань хийлгэх ажилгvй болсноо бидэнд хэлсэн" Тэднийг албан ёсоор хариуцаж байсан хєдєлмєр зуучлах товчоо нь тэднийг Пилзен хотын галт тэрэгний буудал дээр зєнд нь орхижээ. Мєнхжаргалд тохиолдсон энэ явдал Чехийн vйлдвэрvvдийн хvнд нєхцєлд ажиллаж буй мянга мянган Монгол, Вьетнам, Молдав, Болгар, Украйнчуудад тохиож байна.

Чехийн эдийн засагт хvнд цохилт єгсєн хямрал эхэлмэгц олон мянган гадны ажилчид ажлаасаа халагджээ. Хvмvvнлэгийн байгууллагын тусламжтайгаар Европын ажилчид эх нутагтаа буцаж байгаа. Хэдийгээр хvссэн ч Монголчууд, Вьетнамчууд эх орондоо буцах аргагvй болжээ" хэмээн тус нийтлэлд бичжээ.

Д.Туяа

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.