05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Чехэд Монголын бүлэг гэмт хэрэгтнийг саатуулжээ

Өндөр цалинтай ажил хийхээр монголчууд Чех улсыг зорих болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Монголчуудын энэ зорилгыг ашиглан хууль бус ажиллагаа явуулж байсан бүлэг хүнийг тус улсын цагдаагийн байгууллага саатуулжээ. "Czech Happenings" агентлагийн мэдээлснээр, Брно хотод амьдардаг манай улсын таван иргэн нутаг нэгтнүүдээ тус улс руу хууль бусаар нэвтрүүлж байсан гэнэ. Тэдний нэг нь эмэгтэй, бусад нь эрэгтэй, 24-41 насныхан аж. Чехийн хууль хяналтын байгууллагаас эдгээр иргэнд найм хүртэл жилийн хорих ял сонсгон мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ. Эл хэрэгт манай иргэдээс гадна тус улсын иргэн хуульч хүн холбогджээ. Манай улсын хоёр эмэгтэйд Чехэд байнга оршин суух эрх олгосон гэж уг хуульчийг буруутгаж буй аж. Чехийн иргэнд хуулийн байгууллагаас жил гаруй хугацаагаар шоронд хорих ял сонсгосон байна. ГХЯ-ны Консулын газраас энэ талаар тодруулахад "Манайд ийм мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

Г.Равжаа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.