05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Чех улсад байгаа монголчууд хүнд байдалд ороод байна

Чехийн мэдээллийн томоохон сайтуудын нэг http:ekonomika.ihned.cz болон эдийн засгийн чиглэлийн өдөр тутмын сонинд тэнд ажиллаж амьдарч буй монголчуудын талаар нийтэлжээ. Чех улсад Монголоос цөөнгүй иргэн албан болон албан бусаар очиж ажиллаж амьдарч буй. Дэлхий нийтээр тохиолдоод буй эдийн засгийн хямралаас болж тэнд амьдарч буй монголчууд ажилгүй болж, гудамжинд гаран эх орондоо ч ирж чадахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж, холбогдох албаныханд энэ талаар анхаарлаа хандуулахыг сануулж байсан.

Тэгвэл одоо байдал улам хүндрээд байна. Чех улсад ажиллаж амьдарч байсан олон монголч иргэн ажилгүй болж, бүр Монголын мафийн томоохон сүлжээ бий болж нутаг нэгтнүүдээ ажил олж өгөх нэрийдлээр паспортыг нь хураан авч, биеийг нь үнэлүүлэн, боолын хөдөлмөр эрхлүүлж, зодож дарамтлах болсон талаар ч сайт мэдээлсэн байна.

Чехийн баруун хэсэгт байрладаг Plzen хэмээх аж үйлдвэрийн томоохон хотод Монгол, Украин, Румын, Вьетнам зэрэг орны 17 мянга гаруй гадаадын ажилчин ажилладаг. Эдийн засгийн хямрал нүүрлэснээс аж үйлдвэрийн гол хотын үйлдвэрүүд хэдэн арван ажилчдаа халж байгаагаас тэнд байгаа монголчууд ч ажилгүй болж гудамжинд гарч байна. Ихэнх монгол чех хэл мэдэхгүйгээс хүнд байдалд ордог. Тиймээс энд 20 гаруй жил ажиллаж байгаа Дашнямын Ариунжаргал хэмээн эмэгтэй монголчууддаа туслахыг хичээж байна. Тэрбээр цагдаа, захиргааны байгууллага болон шашны байгууллагуудад ч хандан тусламж хүсч байгаа. Одоогийн байдлаар шашны байгууллагууд монголчуудад өдрийн хоол олгох зэргээр тусалж байгаа юм байна. Ажилгүй байгаа монголчууд жижигхэн байранд хэдэн арваараа хамтран амьдарч, эх орондоо эргэж ирэх мөнгө ч үгүй болоод байна.

cheh1

Сайтын сурвалжлагч энд амьдарч байгаа зарим хүмүүстэй уулзаж ярилцсан байна. Мөнхжаргал хэмээх залуу өмнө нь Монголдоо тахианы жижигхэн ферм ажиллуулдаг байжээ. "Энд байдал ийм хүнд байгааг мэдсэн бол ирэхгүй л байсан. Эх нутагтаа л хурдан очмоор байна" гэж ярьсан байна. Аавынхаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас шагнал гардан авч байгаа зургийг үзүүлж буй Лхагваагийн Эрдэнэчулуун гэх 37 настай залуу "Эндээ ажил хийвэл уг нь надад хэрэгтэй байна" гэж ярьж байна.

Хамгийн аймшигтай нь идэх хоол, хоргодох орон байргүй болсон хүмүүс гэмт хэрэг, хулгай дээрэм хийх болсон гэнэ. Сайтын мэдээлэлд Монголын мафийн томоохон сүлжээ монголчуудаа ажилд оруулж өгнө гэж хууран бичиг баримтыг нь хурааж аван хүчээр биеийг нь үнэлүүлж, зодож дарамтлан, боолын хөдөлмөр эрхлүүлэх болсон гэжээ.

Энэ мэтчилэн Чех улсад байгаа монголчууд нутагтаа ч харьж чадахгүй зовж зүдэрч байна. Энэ талаар өмнө нь "Ардын эрх" сонин хөндөн бичиж байсан. Албаны хүмүүс, холбогдох байгууллагын зүгээс байдал хэцүү байгаа учир Чех рүү ирж ажиллаж амьдрах хүсэлтэй байгаа хүмүүс түр азнаарай гэсэн зөвлөмж төдийг гаргаж байсан юм.. Манай Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас санаачилга гарган иргэдээ эх оронд авчрах, эрхийг нь хамгаалах талаар арга хэмжээ авах цаг болсон байлтай. Харь нутагт зовж байгаа монголчуудынхаа араас санаа тавих, арга хэмжээ авах байгууллага байна уу, ингэхэд Монголд...

news.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.