05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Харьд байгаа иргэдээ хамгаалах хvн байна уу

Эдийн засгийн хямралд дэлхийн улс орнуудыг баян тансаг, ядуу хоосон гэхгvй хамраад хаа сайгvй л хэцvv байгаагаа ярьцгааж байна. Манай иргэдийн амьжиргаагаа дээшлvvлэх бие биеэсээ єрсєєд, ЭСЯ-ных нь гадаа

хонон єнжин сууж байгаад дурлаж явсан. БНСУ, БНЧУ аль аль нь хямрал нєлєєллєє хэмээн аж ахуйн нэгжvvд нь дампуурчихаагvй юм гэхэд хєрєнгє мєнгєє хэмнэх vvднээс ажиллагсдаа цєєлж цомхотгоод эхэлчихэж. Энэ талаар гадаадын хэвлэл, сайтууд "Эдийн засгийн хямрал" гэдэг буландаа бичиж байна. Мэдээж ажиллагсдаа цомхотгоход хvрэхээрээ гадаадын ажилчдыг хамгийн эхэнд цомхотгож байна гэж бичиж байна. АНУ-д Латин Америкийн ажилчид, азийнхан цомхотголд хамгийн тvрvvнээ єртєж байгаа бол Чехэд монгол, Вьетнамчууд хамгийн тvрvvнд халагдаж байна.

Харин бид, манай Засгийн газар, тухайлбал Гадаад харилцааны яам энэ иргэдийнхээ тєлєє хэр санаа тавьж юу мэдэж байгаа билээ. Vнэнийг хэлэхэд эдгээр улсад манай хэдэн иргэн очоод ажиллаж амьдарч байгаа, цалин хєлс амьдрах орчин нєхцєл нь ямар байгаа талаар єнєєдєр Монголын тєрд мэдэж байгаа юм байхгvй. Чехэд амьдарч байгаа иргэд халагдаад хvнд байна, ажилгvй болсон иргэдийг гэрээгээр аваачсан vйлдвэр аж ахуйн нэгжvvд нь єєрийн байрнаасаа гаргасан болохоор бараг л гудамжинд гарчихаад байна гэсэн мэдээлэл хэвлэлээр тарсан. Энэ тухайд ГХЯ-ны албаны хvмvvсээс тодруулахад нэг удаад нь "Маргааш Чехийн ЭСЯ сэтгvvлчдэд мэдээлэл хийнэ, тэндээс асуу" гэж аргалсан. Дараа нь дахин хандахад "Бидэнд мэдэх зvйл алга" хэмээн хариулсан юм.

Гадаадад ажиллах хvч гаргах асуудал эрх баригчдын хувьд сонгуулиар гарах гол шат болж ирсэн. 2004 оны сонгуулиар нийслэлийн ИТХ-д МАХН-аас нэр дэвшигч 40 хvн тус бvр 1000 хvн, нийтдээ 40 мянган хvнийг Солонгост гаргана гэж шоудаж байж ялж байлаа. Дараа нь ч бас ийм амлалт vргэлжилсээр байсан. Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр нэгэнтээ "Солонгост ажиллаж байгаа хvмvvс эх орондоо валютын хєрєнгє оруулалт хийж байгаа. Ийм боломжийг нь Монголын тєр бий болгож байгаа юм" гэж байлаа.

Гадаадад ажиллах хvч илгээх тєвийг єєрсдийнх болгох гэж эрх баригчид ямар жvжиг ший тавьж яаж хvний аминд хvрч байлаа. Єнєєдєр БНСУ, Чехэд ажиллаж байгаа иргэдийн дийлэнх нь гэрээгээр гарч, албан ёсоор ажиллаж байгаа хvмvvс. Тэднийг бvртгээд, тэдний ажил амьдралын талаар бол албан ёсоор мэдэж байж болмоор. Хулгайгаар сэмхэн яваад, тэндээ vлдчихсэн хууль цагдаагийнхнаас зугтаад яваа хvнийг бол ч яана гэхэв.

Ингэж амьжиргаагаа дээшлvvлэх гэж явсан, энд ажилгvй, ажилтай нь олигтой цалингvй ядаж явснаа гадаадад очоод гайгvй амьдрахаар нь "Бид л дэмжсэн. Бид л сайндаа...." гээд байдаг атлаа, ядарч зvдрээд ядаад ирэхэд нь харж хандах, мэдэх хvнгvй болчихдог юмсанж. ГХЯ саявтар БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн тухай мэдээлэлтэй болж авч. Авч гэхийн учир нь ийм мэдээллийг Солонгосын талаас гаргаж єгч л дээ. Одоо Чехэд байгаа монголчуудын талаар ямар ч мэдээлэл алга. Чехэд байгаа Монгол Улсын ЭСЯ-тай холбоо барихад "бидэнд ямар ч мэдээлэл алга" гээд сууж байна. Тэнд байгаа зарим иргэнтэй холбоо барихаар манай ЭСЯ гэдэг чинь биднийгээ гэх нь байтугай наймаа л хийж байдаг хvмvvс шvv дээ гэнэ.

Гэтэл иргэдийн зарим нь "Энд хэцvv байна, одоо наашаа нэг их ирэх гэсний хэрэггvй" гэнэ. Гэтэл саявтар "Vндэсны шуудан" сонинд нэг залуу "Чех шиг сайхан орон алга. Эдийн засгийн хямрал огт болоогvй. Манай монголчууд тэнд жаргаж байна" гэсэн ярилцлага єгсєн байх юм. Чехийн сайтуудад болохоор хямралын талаар бичиж нийтэлж, авах арга хэмжээнийхээ талаар бичээд байх юм. Гэтэл манай Засгийн газар, Гадаад харилцааны яаманд сайн ч муу ч ер нь ямар ч мэдээлэл алга.

Тухайн улсад бvхэл бvтэн ЭСЯ ажиллуулчихаад тэр улсад эдийн засгийн байдал, гадаад ажиллагсдын амьдрал ямар байгааг мэдэхгvй байгаа юм чинь тэнд байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар юу ч хийж чадах билээ дээ. Ер нь яах гэж гадаад улс оронд Элчин сайд суулгаж, ард тvмний хєрєнгє мєнгєєр тэжээдэг юм бол доо.

Харийн оронд "хэцvvхэн" байгаа Монголчуудаа нутагт нь авчиръя

"Гадаадад ажиллаж буй монголчууд хэцvv байгаа гэнэ, ээлж дараагаараа халагдан нутаг буцаж байна" хэмээх яриа гадуур тархаад байгаа. Гэтэл Чех, Солонгост ажиллаж байгаа монголчууд "Харь оронд ажиллаж байгаа нэгнээ ингэж битгий яриач. Одоогоор тэгж хямрал нvvрлээд цагаачдыг халж, солиод байгаа юм байхгvй" хэмээн "цуу яриа битгий тараагаач" гээд гуйгаад байдаг. Энэ мэт хоёр талтай мэдээлэл хэвлэлээр цацаад эхлэхээр хэн нь зєв яриад байгааг ойлгохоо ч байх нь. Ямар ч гэсэн Монголд хямрал нvvрлээд хvнд байхад хvний нутагт ажиллаж байгаа хvмvvст хэцvv л байж таараа.

Энэ талаар МVЭХ-оос гадаадад хєдєлмєр эрхлэх иргэдийнхээ талаар ямар ажил хийж байгааг тодруулахад "Монгол Улсад байгаа гадаадын ЭСЯ-нд хандаад байгаа. Гэвч хэдэн иргэн хаана, ямар улсад ажил хєдєлмєр эрхлээд эсвэл лааз єшиглєєд явж байгаа мэдээлэл єнєєг хvртэл ирээгvй" байна гэв.

"Ажиллах хvч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хvч мэргэжилтэн авах тухай хууль" 2001 онд батлагдсанаас хойш тусгай зєвшєєрєлтэй 19 байгууллагаар зуучлуулан 25 мянган иргэн хєдєлмєрийн гэрээгээр болон vйлдвэрийн дадлагажигчаар БНСУ, Япон, БНЧУ орныг зорьсон аж. Гэхдээ эдгээрээс 12-14 мянган хvн ажиллаж амьдарч байгаа БНЧУ-д хамгийн их цомхотгол хийж байгаа гэнэ. Єнєєдєр Японд 1390 хvн, Солонгост 28700 иргэн байгаагаас 60 орчим нь хууль ёсоор, 11777 хvн хууль бусаар оршин сууж байгаа гэсэн мэдээлэл холбогдох байгууллагаас авч.

Уг нь, хуулийнхаа дагуу тухайн оронд суугаа ЭСЯ-д иргэдийнхээ гэрээний биелэлт, хєдєлмєр эрхлэлтийнх нь талаар тєв байгууллагадаа мэдэгдэх, ажлын байр цалин халм, дэмжлэг туслалцаа гээд харж хандаж явах ёстой аж. Гэвч манай ЭСЯ-д энэ талаар муу ажиллаж байгаа тєдийгvй НХХЯ нь хvртэл гэрээний хэрэгжилт, зєрчлийг нь арилгах талаар ямар ч арга хэмжээ авахгvй байна хэмээн МVЭХ-оос vзэж байгаа аж. Тиймээс тус холбооноос энэ хэцvv vед харийн оронд ажилгvй болсон иргэдээ авчрах, гэр орноо барьцаалан зээл авсан, ирэх боломжгvй байгаа иргэддээ туслахыг хvслээ.

Тvvнчлэн гадаадаас ирсэн хvмvvст шинээр ажлын байр байгуулах, ажил vйлчилгээ эрхлэх хєрєнгє оруулалтад нь дэмжлэг vзvvлэх гэсэн дєрвєн саналыг Засгийн газарт хvргэж байгаа аж.

"Ардчилал" сонин

Цомхотголд орсон бол харлахаасаа ємнє ЭСЯ-даа хандах хэрэгтэй

МYЭХ-ноос манай улсад суугаа Элчин сайдын яамдад хандсан бичиг явуулжээ. Тус мэдэгдэлд манай улсын иргэд дэлхий дахиныг хамарсан санхvvгийн хямралын нєлєєгєєр гадаадад

ажлын байрны цомхотголд хэрхэн орж байгаа талаар мэдээлэл єгєхийг хvсчээ. Харин Монгол Улсад суугаа элчин сайдын яамдаас Чех, БНСУ тал хариу ирvvлсэн байна. Чех улсад монголын 29 мянга орчим иргэн амьдарч байгаагийн 40 орчим хувь нь хараар ажилладаг байна. Гэхдээ хоёр орны хооронд нийгмийн хамгааллын талаар хоёр жилийн ємнє гэрээ байгуулсан ч энэ нь хараар ажиллаж байгаа хvмvvст хамааралгvй аж. Харин БНСУ -д 14 мянга орчим иргэн хєдєлмєр эрхлэж байгаа ч хэдэн хувь нь цомхотголд ороод байгаа нь мэдэгдэхгvй байгаа гэнэ. Тиймээс МYЭХ гадаад улсад ажиллаж байгаад цомхотголд орсон гэрээний ажилчид харлахаасаа ємнє тухайн улсад суугаа ЭСЯ-нд хандахыг зєвлєж байна.

olloo.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.