05 сарын 19, Ням
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Чехэд гэнэтийн шалгалт улам ширүүсэж байна

Плзен хотод 2 сарын дундуур гадаадынхан ихээр амьдардаг дотуур байрнуудад болон үйлдвэрүүдийн шөнийн ээлжинд цагдаагийнхан шалгалт хийжээ. Ажиллагаанд 100 орчим цагдаагийн ажилтан, 6 мөрдөгч нохой оролцсон байна. Шалгалтын үеэр 797 хүнийг шалгаж 73  зөрчилтэй хүнд 196500 кроны торгууль тавьжээ. Энэ хүмүүсийн 446 нь Монгол, Украйн, Молдав, Вьетнам зэрэг гуравдагч орны иргэд байсан бөгөөд үлдсэн нь Польш, Словак зэрэг хөрш орныхон байжээ.
Шалгалт оройн 5 цагийн үед эхлээд шөнө дундын үед дууссан бөгөөд нийт 24 дотуур байр, 2 диско клуб болон бар пивоны газруудыг шалгажээ. Энэ үеэр хэд хэдэн гадны иргэд сайн дураар буцах хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Уг ажиллагааны үеэр шүүхээс баривчилах шийдвэр гарсан Словак иргэн болон визний хугацаа дуусаад 2 жил болж Украйн бүсгүй зэрэг олон зөрчил илрүүлсэн бөгөөд нийт шалгуулсан гадныханаас 20 хүн ДХЯамны сайн дураар буцах хөтөлбөрт оролцох болжээ. Мөн ажиллагаанд мансууруулах бодис илрүүлэгч 2 нохой ашигласан хэдий ч ямар нэгэн бодис илрээгүй ажээ. Харин 3 насанд хүрээгүй хүүхэд согтуурлах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсныг илрүүлэн эцэг эхэд нь тус бүр 1000 кроны торгууль тавьжээ.

С.Тамир

Мэдээллийн эх сурвалж: http://www.novinky.cz/clanek/161423-policiste-kontrolovali-v-plzenskych-nocnich-podnicich-cizince.html


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.