05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Чех цагаач ажилчидыг мөлжиж байна

Эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлж буй гол томоохон асуудал цагаач ажилчидын асуудал болоод байна.
Чех улсын Европын холбоонд танилцуулж буй ээлжит маргаантай төслүүд гарч ирсээр байна. Одоогоор Чех Prague-д цагаач ажилчидын үзэсгэлэнг гаргаад байгаа ба цаашлаад Strasbourg -д үзэсгэлэн гаргах юм байна.
Тэгвэл Чех улсад ажиллаж байсан Монгол хүн " Би өдөр бүр 12 цаг ажилладаг байсан, түүнийхээ төлөө сард ердөө CZK 500 авдаг байсан. Би 14 хоног ажиллаад тэндээс явсан. Ажилд авах Чех агентлагийн хэлсэн амлалтууд эхэндээ яг зүүд мэт байсан " хэмээн ярьсан байна. Тэгвэл тэрхүү хүний яриад байгаа ажил нь Чехүүдийн танилцуулаад байгаа төсөл ажил юм биш биз? Үүнээс үүдээд тэдний гаргаж буй үзэсгэлэн, төсөл ажлууд маргаантай гэдэг нь батлагдаж байна.

Чех улс  нь өөрөө Францтай адил цагаач иргэдэд зориулсан бодлого ч байдаггүй юм байна. Хар ажилчидыг буцаах тухай санал тавьдаг боловч алслагдсан орнууд болох Монгол, Вьетнам зэрэг орнууд буцаасан хэмээн гарч болзошгүй эсэргүүцлээс үүдээд саналыг хүлээж авдаггүй юм байна. Европын засгийн газарт Чех улсын гадаад ажилчидыг мөлжиж буй талаар мэдээлэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм байна.

Өнгөрсөн 11 сард 5 Монгол иргэнийг барьж саатуулсан ба Чехийн хуульч тэдэнд Европын холбоонд ажиллахыг санал болгосон юм байна. Тэд CZK 2 сая -г улсын санд оруулсан ба буруу пасспорт авсан байсан байна. Тэдэнтэй харьцаж ажилласан газар нь Чехийн хөдөлмөр зуучлалын газар байсан байна.
Мөн 5 сард бүлэг бүхий 6 Чех, 1 Украйн хүмүүсийг баривчилсан ба тэдний шөнийн клубаар нийт өөр өөр орны 60 хүн дамжин өнгөрсөн байна.
3 сард мөн 3 Украйныг баривчилсан ба тэд Украйны сонин дээр виза авахад тусална гэсэн зар гаргаж байсан байна. Мөн тэд ажилчдад ажиллахад хэцүү нөхцал санал болгож байсан байна.
Эндээс дүгнэхэд ажилгүйдэл ихсэх тусам зохион байгуулалттай гэмт хэргүүд гарах нь ихэссээр байна.

http://praguemonitor.com/2009/02/16/czech-made-exhibition-could-provoke-eu

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.