05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Сайн дураараа нутаг буцвал урамшуулалтай

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын энэ сарын 09-ний єдрийн хуралдаанаар Дотоод хэргийн сайд И.Лангерийн саналыг хэлэлцэн батaллаа.И.Лангер Засгийн газрын хуралдаанд санхүүгийн хямралаас үүдэн гадны ажилчид олноороо ажилгүй болж байгаа нь Чех улсын дотоод аюулгүй байдалд сєрєг нєлєє үзүүлж болзошгүй хэмээжээ.
Үүнийгээ ч тодорхой дүн шинжилгээнд үндэслэн анхааруулж, бүрэлдэн бий болсон нєхцєл байдлаас гаргахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ тєлєвлєснєє танилцуулсан байна. Гадаадынхан олноороо ажилгүй болсноор мєнгє олохын тулд "хараар" ажиллах эсвэл хууль бусаар орлого олох бусад замд татагдан орж болзошгүй болсон. Мєн нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж улс үндэстнээр нь доромжлон гутаах, ялгаварлан үзэх гэх мэт сэтгэл зүйг нийгмийн дотор тєрүүлж болзошгүй байгааг онцолсон аж.

Дотоод хэргийн яамны / ДХЯ / мэдээгээр ирэх гуравдугаар cap гэхэд 12.000 гадаадын иргэд ажилгүй болж, энэ оны эхний хагаст нийт 68.000 хүний ажлын зєвшєєрєл нь дуусах гэнэ. ДХЯ-наас оруулсан энэхүү саналын хүрээнд эхний ээлжинд 2000 гаруй хүнийг эх оронд нь буцаах зардал, мєн тэдэнд сайн дураараа нутаг буцаж байгаад нь урамшуулал болгон хүн тус бүрт 500 евро олгохоор тусгажээ.

Үүнийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах нийт 60,7 сая крон буюу хоёр сая гаруй еврог Засгийн газрын нєєц хєрєнгєєс гаргахаар шийдвэрлэсэн байна. Хэрэв энэ хєтєлбєрт хамрагдан сайн дураараа нутаг буцах хүсэлтэй хүмүүс одоо тєлєвлєсєн байгаа 2000 хүнээс хэтэрвэл уг хєтєлбєрийг цаашид єргєжүүлэхээр тогтжээ. Үүний зэрэгцээ хямралын үед шинээр ажилчин оруулахгүй байх зорилгоор гадаад орнуудад суугаа БНЧУ-ын ЭСЯ-наас удаан хугацааны виз олголтыг ч тодорхой хэмжээгээр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

Д.Туяа

 Эх сурвалж: Өнөөдрийн Монгол


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.