02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

СЭТГҮҮЛЧДИЙГ ХУЛГАЙЛАХ НЬ НЭМЭГДЖЭЭ

Францад төвтэй, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагч ашгийн бус байгууллагын /АББ/ мэдэгдсэнээр, лалын хэт давруу үзэлтнүүд сэтгүүлчдийг хулгайлах нь нэмэгджээ.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” АББ жил тутмын судалгааны тайлангаа гаргасан байна. Тус байгууллагын мэдэгдсэнээр, 2014 онд 119 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байгаад хулгайлагджээ.

Тэдний 27 нь Сирид, 20 нь Иракт хулгайлагдсан байна. “Лалын улс” бүлэглэлийн босогчид тус хоёр улсад өргөн уудам газар нутагт хяналтаа тогтоогоод байгаа билээ.

Уг тайлангаас харвал, өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 66 сэтгүүлч амь үрэгджээ. Тэдний 15 нь Сирид, дөрөв нь Иракт амь үрэгдсэн байна.

Сири болон Иракийг сэтгүүлчдэд хамгийн аюултай таван бүсийн жагсаалтад “Хил хязгааргүй сэтгүүлчид” оруулжээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.