06 сарын 25, Мягмар
°C
USD 3,380.78
USD 3,380.78
EUR 3,621.83
JPY 21.17
GBP 4,278.55
RUB 38.86
CNY 465.55
KRW 2.44

Франц улсад 4 Монгол залуу авто осолд оржээ

Франц улсын Caen хотын зам дээр 4 Монгол залуу авто осолд орж, ослын улмаас амь эрсдсэн явдал болжээ.

Францын хэвлэл мэдээллийн сайтуудаар мэдээлж байгаагаар уг осол 16-ны үүрээр 5:40 минутын орчим болсон бөгөөд амиа алдсан залуусын хувьд 24-44 насныхан байсан байна. Машин осолдох үедээ голруу унасан бөгөөд, аврагчид залуусыг машинаас гаргасан байна. Нэг залуу газар дээрээ нас барсан бол ухаангүй байсан 3 залууг эмнэлэгт хүргэсэн гэж мэдээлжээ.

Харин тус хотод амьдран суудаг Монголчуудын файсбоок хуудсаар 4 Монгол залуугийн нас барсанд гашуудал зарлан хандив цуглуулж эхэлсэн байна.

Талийгаач залуус тус улсын "Caen" хэмээх хотод ажиллаж амьдардаг байсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдсан 4 Монгол залуу тус улсын нэгэн тосгонд паркийн ажил гүйцэтгэж дуусаад буцах замдаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад энэхүү ослыг гаргажээ.

Одоогийн байдлаар ГХЯ-д ямар нэгэн албан мэдэгдэл ирээгүй байна.

B7hk  jIgAIajku


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.