03 сарын 29, Ням
°C
USD 2,775.43
USD 2,775.43
EUR 3,061.02
JPY 25.51
GBP 3,380.75
RUB 35.69
CNY 391.56
KRW 2.28

Халдлагыг нэг бүлэглэлийн гишүүд үйлдсэн гэв

ПАРИС. /ВВС/. Францын нийслэл Парис хотод 129 хүний амийг хөнөөж, 350 гаруй хүнийг шархдуулсан халдлагыг нэг бүлэглэлийн гурван баг зохион байгуулалттайгаар үйлдсэн байна тус хотын прокурор Франсуа Молинс мэдэгдэв.

Тэд хаанаас ирсэн болох, хэрхэн санхүүжилт авсан эсэх талаар олж мэдэх ёстой гэж тэрбээр мэдэгджээ. Мөн тэрбээр, халдлага үйлдсэн долоон этгээдийг хэргийн газарт устгасан бөгөөд тэд бүгд зэвсэглэсэн, тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн байсан гэж мэдэгдсэн байна.

Баасан гарагт болсон уг халдлагыг үйлдсэн болохоо “Лалын улс” бүлэглэл мэдэгдсэн бөгөөд эдгээр халдлага Парис хотын концертын танхим, томоохон цэнгэлдэх хүрээлэн, зоогийн газар, баар зэрэг газарт болсон билээ.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлд Франц үргэлжлүүлэн агаарын цохилт өгөх болно гэж тус улсын Ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдээд, тус бүлэглэлийг зохион байгуулалт сайтай дайсан гэв.

Халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь өдгөө 29 настай Францын иргэн байсан бөгөөд тэрбээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан боловч хорих ялаар шийтгүүлж байгаагүй нэгэн байсан тухай Молинс мэдэгдэв.

Орчуулсан: Д.Нямтулга МОНЦАМЭ Агентлаг 

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
03/22/2020
АН ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Дэлхий даяар тархаад буй корона вирусын аюулаас иргэдээ хамгаалж олон орнууд боломжоороо арга хэмжээ авч буй. Гадаадад байгаа монголчуудаас хамгийн эрсдэлтэй байдалд байгаа оюутнууд, дамжин зорчигчид, ѳвчин зовлонтой байгаа болон ѳндѳр настнууд эх нутгаа зорин ирж байгаа гэж ойлгож байгаа. Харийн нутагт хэт эрсдэлтэй байж болох иргэдээ Монголын ЗГ хүсэлтийнх нь дагуу эх орондоо авчирч байгаа нь үүргээ биелүүлж байгаа үйлдэл. Эрсдэл ихтэй хэдий ч ЗГ болон УОК үүргээ маш сайн биелүүлж байгаад талархаж байнаа. Гадаадад
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
03/20/2020
Ѳѳрийгѳѳ маш ихээр зовж байна хэмээн тѳсѳѳлдѳг хүмүүс ЗОВЛОН гэж яг юу болохыг оноож нэрлэж чаддаггүй. Энэ нь харьцангүй ойлголт л доо. Зарим хүний хувьд зовлон гэж тооцож байгаа үйл нь хэн нэгний хувьд жаргал нь байж болох. Ѳѳртѳѳ жаргал гэж тооцож буй зарим үйл нь бусдын нудэнд зовлон мэтээр харагдах нь ч бий. Энэ амьдралд ѳѳртѳѳ тохиолдож байгаа сайн муу үйлүүдийг “Энэ бол миний үзэх ёстой үйл, давах учиртай шалгуур” хэмээн тооцож, ѳѳрийн боломжоороо шийдэж байхад тийм ч хэцүү биш. -Их мѳнгѳтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Мѳнгѳ олон асуудлыг шийдэх боломж хэдий ч, яг хүний

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.