04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн

2006 онд анх "Оюутны нөхөрсөг уулзалт тэмцээн"-ээс гараагаа эхэлсэн "Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн" жил бүр уламжлал болон аваргаа шалгаруулсаар, энэ удаа ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2009 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд 4 дэх удаагаа зохиогдох гэж байна. Энэхүү тэмцээнд оролцох баг, тамирчдын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд энэ жилийн тэмуээнийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаас гадна "спортын нас"-аар ахмад тооцогдох 40-өөс дээш насны эрэгтэй тамирчдын дунд мөн аваргын алтан медалийн төлөө тэмцээн болох тул та бүхнийг багаа бүрдүүлэн Берлин хотноо ирж, өрсөлдөхийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дараах хаягаар тэмцээнийг зохион байгуулагчидтай холбогдоно уу.

http://www.monber.net

info@mon-ber.de

monber_03@yahoo.de

Та бүхнийг тэмцээнд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.