03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Зөнчийн зургийг нийтэлснийг францчуудын 42 хувь эсэргүүцэж байна

ПАРИС. /ANADOLU/. Зөнч Мухаммедын шог зургийг нийтэлсэнд францчууд хоёрдмол байр суурьтай байгааг Францын нэг сонины явуулсан судалгаа харууллаа.

 

Францын “Le Journal du Dimanche” сонин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлүүлэн хоёр хоног судалгаа явуулж, судалгааныхаа дүнг өчигдөр танилцуулжээ. Зөнчийн шог зургийг нийтэлснийг дэмжиж байгаа эсэхийг 1000 орчим хүнээс асуусан байна.

Парис дахь байранд нь зэвсэгт этгээдүүд халдан 12 хүнийг хөнөөснөөс хойш нэг долоо хоногийн дараа өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Францын “Charlie Hebdo” шог сэтгүүл шинэ дугаараа гаргаж, нүүрэнд нь зөнч Мухаммедын зургийг тавьсан билээ.

Зөнчийн зургийг ингэж нүүрэндээ тавьсныг шүүмжилж, лалын зарим улсад хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийсэн юм.

Ням гарагийн судалгааны дүнгээс харвал, санал асуулгад оролцогчдын 57 хувь нь “Лалын шашинтнууд эсэргүүцсэн ч ийм шог зурах нийтлэх хэрэгтэй” гэсэн бол, 42 хувь нь “Ийм шог зураг нийтлэхээс зайлсхийх хэрэгтэй” гэжээ.

Францчуудын олонх нь хэвлэлийн эрх чөлөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд  мөн “Charlie Hebdo”-г дэмжиж буйгаа тодорхой илэрхийлсэн юм.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.