05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрсөн хуулийг баталлаа

МОСКВА. /Оросын дуу хоолой/. Маргаантай байгаа, ижил хүйстнүүдийн гэрлэлт болон ижил хүйстэн хосууд хүүхэд үрчлэхийг зөвшөөрсөн хуулийн төслийг Францын Парламентын доод танхим болох Үндэсний ассамблей баталлаа.
Тус улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн, уг хуулийн төслийг батлах санал хураалт явуулахын өмнө эрх баригчид нь аюулгүй байдлыг чангатгажээ. Ихээхэн маргаан дагуулсны эцэст парламентын 321 гишүүнээс 225-ных нь саналыг авснаар батлагджээ.
Францын Парламентын дээд танхим болох Сенат уг хуулийн төслийг урьд нь зөвшөөрөөгүй юм.

Франц нь уг хуулийн төслийг баталсанаар, "бүх гэрлэлт"-ийг хуулийн дагуу зөвшөөрсөн Европын ес, дэлхийн 14 дэх улс болж байна.
Бүх нийтийн санал хураалтад оролцсон францчуудын 55-60 хувь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжжээ. Харин ижил хүйстэн хосууд хүүхэд үрчлэх тал дээр олон нийт үзэл бодлын зөрчилдөөнтэй байгаа юм.
Г.Доржханд

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.