04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Луврийн музейг Монгол тайлбарлагчтай үзэх боломж

Луврийн музей болон Версалийн хааны ордоны албан ёсны тайлбарлагч Оюунтунгалаг би, Та бүхнийг Парис хотод хүрэлцэн ирэхийг урьж байна. 2012 оны 5 сард Франц улсад монгол хэлтнүүдийн хувьд нэгэн тэмдэглэлт үйл явдал тохиолж, Луврийн музейн нандин үзмэрүүд миний биеэр монгол хэл дээр тайлбарлагдахаар бүрэн зөвшөөрөгдлөө.

Ийнхүү монгол хэл Луврийн музейн тайлбарлагчдийн 36 дахь хэл болон бүртгэгдлээ. Луврийн музейн тайлбарлагaaг би 2012 оныг хүртэл орос хэл дээр тайлбарлаж байсан билээ. Би энэ үйл явдлаа тэмдэглэн Парис хотод зочлон ирж буй Монгол ахан дүү нартаа, Луврийн музейг 2014 оныг дуустал үнэ төлбөргүйгээр тайлбарлан өгөх болно.
Тиймээ, би Парис хотын музейнүүд, cүм хийдүүд болон хааны ордуудыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст танилцуулах мэргэжилтэй анхны монгол хүн. Намайг Парис хот руу хөтөлсөн алсын харгуй Санкт-Петербург хотоос эхтэй. Агуу Орос орны түүх соёлын гайхамшигт энэ хот надад хүүхдийн сэтгэл судлаачийн мэргэжлээ түүх соёл урлагийн судлалаар баяжуулах эрмэлзлийг төрүүлсэн юм. Парис хот дахь Европын Их сургуулийн соёл урлаг судлал, Луврын сургууль мөн Алдарт Сорбонны Их сургуулийн сүрлэг танхимуудад францын түүх судалж төгсгөлөө. Би аялал бүрээ түүхийн гарцаагүй үнэн баримт нотолгоогоор чимэглэн, хэрхэн гайхалтай, өвөрмөц, давтагдашгүй, мартагдашгүй үйл явдал болгох жорыг мэддэг болсон. Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтуудад байнга хамрагдаж эртний болон үнэт эдлэлийн шинжээчийн мастер класс дүүргэсэн маань аялал бүрийг онцгой байлгах жороо тааруулахад минь тусладаг юм.
« Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөрлөн ирнэ » хэмээх их зохиолчийн хэлсэнчлэн буурал Парисын талаар сурсан мэдсэнээ та бүхэнтэйгээ хувалцаахыг хүсч байна.
Галсан Оюун

www.gidinparis.ru galsan02@yahoo.fr

33 678 49 92 84


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.