04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Нобелийн Эдийн засгийн салбарын шагналын эзнээр Францын эрдэмтэн тодров

СТОКГОЛЬМ. /Reuters/. Энэ оны Нобелийн Эдийн засгийн салбарын шагналын эзнээр Францын Тулуза1-Капитол их сургуулийн профессор Жан Тироль тодорсныг Шведийн хааны ШУА мэдэгдлээ.

 

Тус академи Тиролийг “манай цаг үеийн хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг” гэж тодорхойлсон юм. Харилцаа холбооноос эхлээд банк санхүү хүртэл олон салбарт бодлогын зохицуулалт хийх ерөнхий бүтцийг Тироль засгийн газруудад гаргаж өгсөн гэж тус академи мэдэгдэв.

Тиролийн судалгааны ажлын ачаар хүчирхэг пүүс компаниудыг илүү үр ашигтай болоход нь хөхүүлэн дэмжиж, хэт өндөр үнэ тогтоох зэргээр хэрэглэгчдийг компаниуд хохироохоос засгийн газрууд урьдчилан сэргийлэх боломжтой болсон гэж Шведийн хааны ШУА үзэж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.