04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ОЛЛАНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАТУУ БОДЛОГЫГ ФРАНЦЧУУД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын эдийн засгийн хатуу бодлогыг тус улсын үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцэн нийслэл Парис хотдоо жагсаал хийлээ.
Өнгөрсөн амралтын өдөр эсэргүүцэгчид улсынхаа 15 хот, тэдгээрийн дотор нийслэл Парист жагсаал хийсэн байна.

Зохион байгуулагчдынх нь мэдэгдсэнээр, Парист болсон жагсаалд 30 мянга орчим хүн оролцжээ.

Эдийн засгийн хатуу бодлого явуулж байгааг буруушаан, ажлын байр бий болгож, эдийн засгаа өсгөхийг уриалсан уриа лоозонг тэд барьж, хотын төвөөрөө жагссан байна.

Олланд 2,5 жилийн өмнө ерөнхийлөгч болохдоо олон хүнийг ажлын байртай болгоно гэж амлаж байсан юм.

Гэхдээ тус улсын эдийн засгийн өсөлт нь сул хэвээр, ажилгүйдэл 10-аас дээш хувьтай байна.

“Надад хийх ажил олдохгүй байна. Ерөнхийлөгч Олланд амласнаасаа эсрэг ажил хийсээр байна” гэж нэг жагсагч ярьжээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.