05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Парист Монгол хөшөө бослоо

Язгуурын монголчуудын хөшөө дурсгалын нэгэн хэлбэрийг тод илтгэсэн нэгэн жижиг хөшөө Парис хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны билэгт сайн өдөр бослоо. Франц Улсад ажиллаж амьдарч, сурч байгаа монголчуудын холбооныхон дурсгалын хөшөөг бүтээсэн байна.

Хөшөөг Франц улсад суугаа Элчин сайдын Яамны цэцэрлэгт байрлуулсан байна. Энэ хөшөө нь гантиг чулуун суурин дээр өнө мөнх, бат бэхийн бэлгэдэл болсон чулуун яст мэлхийг суурилуулсан өвөрмөц зохиомжтой бүтээл болжээ.


Хөшөөний нээлтэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Францын Монголчуудын холбооны тэргүүлэгчид, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгион нар оролцсон байна.

art.news.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.