05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

Парис 2024 оны зуны олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

ПАРИС. /Xinhua/. 2024 оны зуны олимп болон паралимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхийг хүссэн Францын Үндэсний олимпийн хорооны  /ФҮОХ/ хүсэлтийг нийслэл Парис хотын захиргаа дэмжжээ.

 

Хотын зөвлөлийн гишүүдийн олонх нь уг төлөвлөгөөг даваа гарагт олонхын саналаар дэмжсэн байна.

ФҮОХ энэ оны хоёрдугаар сард нэгэн төлөвлөгөө гаргасан юм. Үүнд Эйфелийн цамхаг орчмын бүсүүдийг ашиглах болон  Версалийн ордон зэрэг байгууламжийг олимпийн цэнгэлдэх хүрээлэнгээр ашиглах тухай тусгажээ.

Парис 2012 зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн ч Лондонд ялимгүй саналаар ялагдаж байсан юм.

АНУ-ын Бостон, Италийн Ром болон Германы хоёр дахь том хот Гамбург 2024 оны олимпийг зохион байгуулах эрхийг авахыг мөн зорьж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.