04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Салсан найз бүсгүйрүүгээ 22,000 дуудлага болон мессеж илгээж шоронд хоригджээ

Салсаныхаа дараагаар найз бүсгүй рүүгээ ойролцоогоор 22,000 удаа мессеж бичиж залгасан Франц эр уг үйлдлийнхээ хариуд шоронд хоригджээ.

33 настай Франц эр Пүрэв гаригт салсан найз бүсгүй рүүгээ 21,807 удаа мессеж бичин залгаж шоронд хүргэгджээ.
Нэр нь үл мэдэгдэх уг этгээд найз бүсгүйгээ байшинг нь засаж өгсөнд талархахыг шаардсан үй түмэн мессеж илгээн 4 сарын хорих ял болон 1300 долларын торгууль авсан байна. Тэрээр мөн сэтгэцийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон ба дарамталсанн эмэгтэйтэйгээ холбогдохыг нь хоригложээ.

Өмнөд Францын Роне хотын уг этгээд 10 сарын хугацаанд хийсэн дуудлага мессеж илгээсэн хэргээ хүлээсэн бөгөөд салсан найз бүсгүйтэйгээ холбоо барихгүй байхыг мөн зөвшөөрсөн байна.
Тэрээр өмнө нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд 2011 онд түүний найз охин харилцаагаа тасалсанд гуниглан тэмцэж байсан байна. “Тэр үед би түүнийг мөнгийг минь эргүүлж өгөх хүртэл .. ядаж баярлалаа гэж хэлтэл нь залгахаа зогсоохгүй гэж бодож байсан” гэж Лион хотноо болсон шүүх хуралд хэлсэн байна. Өдөрт дунджаар 73 дуудлага ирдэг байсан байна.

 “Тэр түүний дуудлагыг блоклосон, гэвч оронд нь тэр түүний эцэг эх болон ажлын газарлуу нь залгаж байсан” гэж 32 настай нэр нь үл мэдэгдэх хохирогчийн өмгөөлөгч Мануел Спи хэлжээ.
Зуучлагчийн зохион байгуулсан уулзалтаар түүнд баярласнаа хэлсэн тэр үеэс хойш дарамтлал зогсож түүнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй байна. “Би өөртөө ямар тэнэг зүйл хийсэн юм бэ гэж хэлсэн” хэмээн Пүрэв гаригт болсон шүүх хуралд хэлжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.