04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ФРАНСУА ОЛЛАНДЫН НЭР ХҮНД УНАЖЭЭ

Францын улс төрийн удирдлага сонгогчдынхоо дэмжлэгийг алдсаар байна. “ТНС- Софрес” хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүнд 5 хувиар буурч, түүхэн хамгийн доод үзүүлэлт буюу 13 хувьд хүрсэн байна.

Нийгэм судлаачдын тэмдэглэж буйгаар, француудын ердөө нэг хувь нь одоогийн төрийн тэргүүнээ бүрэн дэмжиж байгаа бөгөөд “Францад тулгараад байгаа асуудлуудыг” Олланд шийдэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Санал асуулгад оролцогсдын 12 хувь нь ерөнхийлөгчдөө итгэж буйгаа илэрхийлсэн нь хоёр сарын өмнөхөөс 4 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Санал асуулгад оролцогсдын 28 хувь нь Олландад "итгэхгүй байгаагаа" илэрхийлсэн байна. Долдугаар сард ч мөн ийм үзүүлэлт гарч байжээ. Француудын 57 хувь нь одоогийн эрх баригчдаа “огт итгэхгүй” байгаа нь хоёр сарын өмнөхөөс 6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин санал асуулгад оролцогсдын хоёр хувь нь хариулт өгч чадаагүй байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.