04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Францад 6 хүний паспортыг хураан авчээ

ПАРИС. /ВВС/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд элсэхээр Сири рүү явах гэж байсан зургаан хүний паспортыг Францын эрх бүхий албаны хүмүүс хураан авчээ.

 

Хэрвээ Францын иргэд Сири эсвэл Иракт террорист халдлага үйлдвэл тэд эх орондоо буцаж ирээд илүү их эрсдэл учруулах болно гэж Францын Дотоод хэргийн сайд Бернард Казнев хэлсэн байна.

Түүний хэлснээр, паспортаа хураалгасан зургаан хүн бүгд 20 орчим настай аж. Эрх баригчид дахин 40 хүний паспортыг хураан авахаар зэхэж байна гэж тэрбээр хэлжээ.

Өнгөрсөн сард Парисын төвд болон ойролцоох газарт 17 хүний аминд хүрсэн террорист халдлагууд болсноос хойш Францын аюулаас хамгаалах хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.