05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

ФРАНЦЫН БРЕТАНЬ МУЖ ТҮҮХЭН ХИЛЭЭРЭЭ НЭГДЭХИЙГ ХҮСЭВ

НАНТ. /Voice of Russia/. Францын Бретань автономит мужийн иргэд Нант хотод томоохон хэмжээний жагсаал цуглаан хийжээ.
Хэдэн зууны өмнө Бретань нь Нант нийслэлтэй, гүнт улс байсан юм.

Түүнээс хойш газар нутаг нь хэдэнтээ хуваагдан, нэгээхэн хэсэг нь Бретань нэрээр үлдсэн аж. Нант хот нь одоогийн шинэ Бретанийн бүрэлдэхүүн хэсэг биш, харин ойролцоох Луара мужийн засаг захиргааны төв болжээ.

Жагсаалд оролцогчид Бретанийн түүхэн хилийг сэргээж, засаглалын илүү эрх олгохыг шаардаж байна.

Жагсаалд 15 мянган хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн бол цагдаагийн газар 5500 хүнээс хэтрээгүй гэв.

“Бретанийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэ”, “Нантыг Бретаньд буцаан өг” гэсэн лоозонг жагсагчид франц, бретань хэлээр хашгирч байв.

Уг жагсаалыг энэ сарын эхээр Францын Ерөнхий сайд болсон Мануэль Вальсийн үг өдөөжээ. Тэрбээр ирэх хэдэн жилийн хугацаанд Францын засаг захиргааны жижиг дүүргүүдийг томд нь хавсаргана гэсэн зорилтыг тавьсан аж. Ингэснээр захиргааны зардлыг хэмнэх боломжтой гэж тэрбээр үзжээ.

Франц улс 1982 онд төвлөрлийг сааруулах тухай хуулийг баталсан байна. Хуулийн дагуу тус улсыг хэд хэдэн мужид хуваажээ. Муж бол Францын засаг захиргааны хамгийн том нэгж гэж хуульд заажээ. Өнөөдөр мужууд өөрийн хэрэгцээнд зориулан төвөөс мөнгө авдаг боловч хууль тогтоох эрхгүй юм.

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.