03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Францын гадаад бодлогоо эргэн харахыг уриалав

ПАРИС. /SANA/. Парист гарсан террорист халдлагаас үүдэн, Франц улс гадаад бодлогоо, ялангуяа, Сирийн харилцааг эргэн харахыг тус улсын парламентын гишүүд болон улс төрчид Засгийн газартаа уриалав.

Францын гадаад бодлого, ялангуяа, Сирид баримталж буй бодлогыг шинэчлэх хэрэгтэй гэж гишүүн Жак Миар хэлжээ. Дамаскийн талаар Франц буруу бодлого баримталж буй бөгөөд Францын дайсан нь Ерөнхийлөгч Башар Асад биш, “Лалын улс”, “Аль-Каида” бүлэглэл юм гэж тэрбээр үзэж байна.

Мөн “Лалын улс”-тай тэмцэж буй улстай Франц ойртох, Саудын Араб, Катар улсын талаар баримталж буй гадаад бодлогоо ч эргэн харах хэрэгтэйг парламентын гишүүн Жан-Фредерик Пуассона онцлов. 

Францын эрх баригчид Оростой заавал хамтран ажиллах ёстой гэж Ерөнхий сайд асан, парламентын гишүүн Франсуа Фийон хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, Ирантай хамтран ажиллах ёстой, Дамасктай тодорхой хэмжээнд хамтын ажиллагаа явуулах шаардлагатай, учир нь Дамаскийн оролцоогүйгээр терроризмтой хийж буй дайнд ялах боломжгүй гэжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.