03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Францад осолдсон онгоцны бүх зорчигчид амь үрэгджээ

Испанийн Барселона хотоос ХБНГУ-ын Дюсселдоpф хот руу чиглэн нислэг хийж байсан Германы Луфтханза ХК-ийн охин компани болох “Жерманвингс” компанийн Айрбус А320 онгоц өчигдөр Европын цагаар 11 цаг 57 минутын орчим Франц улсын өмнөд нутагт Дин (Digne) тосгоны ойролцоо осолджээ. Ослын улмаас нийт 144 зорчигч болон нисэх багийн 6 гишүүн бүгд амь үрэгдсэн байна.

20150325-018

Уг онгоц 24 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, эхний жилүүдэд Луфтханза ХК-д нислэг үйлдэж байсан онгоц байжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Онгоц хөөрөөд удалгүй радараас алга болж, холбогдох боломжгүй болжээ. 11 мянган метрийн өндөрт нисэж байсан онгоц гэнэт өндөр алдаж 1800 метр хүртэл доошилж уул мөргөн осолдсон байх магадлал тун өндөр байна. Осол уулархаг газар болсон тул аврах багийнхан хүрч ажиллахад хүндрэлтэй байна. Францын шинжээчдийн баг ослын газар очсон ба Германы тусгай баг мөн ослын газарт шуурхай ажиллаж байна. Осолдсон иргэдийн дунд Германы 67 иргэн, тэдний дунд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн 16 хүүхдүүд 2 багшийн хамт нисэж явжээ.

20150325-019

Холбооны канцлер А.Меркел бүх уулзалтын цагaa цуцалж, ослын газар руу нисэхээр болсон тухай мэдээлэл гарсан ба Холбооны Ерөнхийлөгч амь үрэгдэгсдийн ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлэв. Тэрээр энэ өдөр Перу улсад албан ёсны айлчлал хийж буй юм байна. Холбооны Гадаад хэргийн сайд Ф.-В.Штайнмайер албан ёсны мэдээлэл өгч, Холбооны ГХЯ-нд ар гэрийн гишүүдэд туслах шуурхай штаб байгуулагдан ажиллаж буйг дуулгав. Уг шуурхай штабтай Монгол улсаас БНГУ-д суугаар ЭСЯ-ны консулын хэлтсээс Берлиний цагаар 17 цаг 13 минутад холбогдон Монгол иргэн байсан эсэх талаар тодруулахад одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна, хэрэв нотлогдох аваас эргэн шуурхай мэдэгдэнэ гэсэн мэдээлэл өгөв. Тус консулын хэлтэс Парис дахь ЭСЯ-ны консулын хэлтэстэй холбогдон мэдээлэл солилцсон байна.

20150325-020

20150325-021

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.