04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ФРАНЦЫН ХОНЬЧИД ПАРИСЫН ТӨВД ЖАГСЧЭЭ

 

Францын хонины фермийн эзэд чонын халдлага газар авсныг илэрхийлэхээр Парисын төвөөр жагссан байна.
Жагсаалд Францын өнцөг булан бүрээс ирсэн 250 орчим хоньчин оролцжээ.

1930-аад оны үеэс Францад чоно харагдахаа больсон. Гэвч 20 жилийн өмнөөс Италиас чоно ирж, халдлагын мэдээлэл сүүлийн жилүүдэд ихэссэн байна.

Жагсагчид хонх цохиж, чононд бариулсан хонины зураг барин Парис хотын төвөөр алхжээ.

Жагсагчдын төлөөлөгчид Францын хөдөө аж ахуйн яам руу хурга барин орж, ямар нэг арга хэмжээ авахыг шаарджээ.

Чоно бол олон улсад хамгаалдаг амьтан. Чонотой тэмцэх үр дүнтэй арга одоогийн байдлаар Францын Засгийн газарт байхгүй байна.

Хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол чонын тоо толгой нэмэгдэх төлөвтэй байна гэж нэг жагсагч мэдэгдэв.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.