04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Франц даяар хэдэн сая хүн жагслаа

ПАРИС. /AP/. Парис хотод гурав хоног дараалан халдлага болж, 17 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан Франц даяар өнгөрсөн амралтын өдөр болсон эв нэгдлийн жагсаалд гурван сая гаруй хүн оролцжээ.

 

Францын нийслэл Парис хотод болсон жагсаалд 1,6 сая орчим хүн оролцсон аж.

20150112-007

Эв нэгдлийн хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлэн дэлхийн 40 гаруй удирдагч Парисын жагсаалын нээлтэд оролцжээ.

“Charlie Hebdo” шог сонины байранд,  цагдаагийн албан хаагчдад, супермаркетад халдсаны дараа нэгдэж байгаагаа харуулахыг жагсагчид хүссэн байна.

Урьд өмнө болж байгаагүй олон хүн оролцсон жагсаал Парист боллоо гэж Францын Засгийн газар мэдэгдсэн юм.

Францын бусад хэд хэдэн хотод мөн жагсаал болсон байна. Францын ДХЯ-ны мэдэгдсэнээр, Парисын 1,6 сая хүнийг оролцуулаад Франц даяар 3,7 сая орчим хүн жагсчээ.

Францаас гадна бусад улсын хотуудад ч жагсаал болжээ. Тухайлбал, Лондон, Вашингтон, Монреаль болон Берлин хотод хэдэн мянган хүн жагссан байна.

20150112-008

Дэлхийн удирдагч нар, тэдний дотор Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Германы Канцлер Ангела Меркель, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Малигийн Ерөнхийлөгч Ибрахим Бубакар Кейта, Европын Холбооны Ерөнхийлөгч Дональд Туск, Иорданы хаан Абдулла II Парисын жагсаалыг жагсагчидтай хамт эхлүүлжээ.

“Өнөөдөр, Парис дэлхийн нийслэл болж байна” гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хэлсэн байна.

Удирдагч нар жагсаал эхлэхийн өмнө нэг минут дуугаа хураан, амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлжээ.

20150112-009

Жагсаалд оролцогчдыг хамгаалахаар Парист  цагдаагийн 2000 орчим албан хаагч, 1350 цэргийг байрлуулжээ.

Жагсагчид “эрх чөлөө”, “Чарли”  /“Charlie Hebdo” сэтгүүл/ гэж хашгирч байсан байна.

Тэдний зарим нь Францын төрийн далбааг барин, төрийн дууллаа дуулж байжээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.