04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Франц "Лалын улс"-ын сүрдүүлэгт буулт хийхгүй

ПАРИС. /NHK/. "Лалын улс"-ын барьцаанд байгаа Франц улсын иргэний амийг хөнөөнө гэсэн босогчдын сүрдүүлэгт буулт хийхгүй гэдгээ Францын Ерөнхий сайд мэдэгдлээ.

 

Хэрвээ Франц улс Ирак үзүүлж буй агаарын цохилтоо 24 цагийн дотор зогсоохгүй бол Францын иргэний амийг хөнөөнө гэсэн "Аль-Каида"-тай холбоотой бүлэглэлийн сүрдүүлэгт буулт хийхгүй гэж Мануэль Вальс тус улсын радиогоор өчигдөр мэдээлэв.

Францын иргэн "Лалын улс"-тай холбоотой бүлэглэлийн гарт байгааг Францын Засгийн газар нотолжээ. Вальс залуугийн аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлэн, Франц улс тус бүлэглэлтэй хэлэлцээ хийхгүй, сүрдүүлэгт бууж өгөхгүй гэв. Хэрвээ Франц өчүүхэн буулт хийвэл "Лалын улс" ялалт байгуулахад хүргэнэ гэж тэрээр хэлсэн байна.

Сирид явуулж буй АНУ-ын агаарын ажиллагаанд Франц оролцоогүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Иракийн хойд нутаг дахь "Лалын улс"-ын байрлалд агаарын цохилт өгч эхэлжээ.
Ойрхи Дорнод, Африкийн гучаад оронд аялах болон оршин суух нь аюултай болохыг Францын Гадаад харилцааны сайд иргэддээ анхааруулсан байна.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.