04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Франц 10000 цэрэг байрлуулна

ПАРИС. /АР/. Өнгөрсөн долоо хоногт Парис хотод цуврал халдлага болсонтой холбогдуулан улс даяар аюулгүй байдал чангатгах дотоод ажиллагааны хүрээнд 10 мянган цэрэг байрлуулна гэж Францын Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ.

 

Жан-Ив Ле Дриан даваа гарагт болсон аюулгүй байдлын яаралтай уулзалтын дараа хэвлэл, мэдээллийнхэнд ингэж хэлжээ.

Тус улсад аюул заналхийлж байгаатай тэмцэхийн тулд ийм арга хэмжээ авч байгаа аж.

Цэргүүдийг өнөөдөр үдээс хойшоос эхлүүлэн Францын галт тэрэгний томоохон буудлууд, жуулчид олноороо очдог газарт байрлуулна.

Долоо хоног тутмын  “Charlie Hebdo” шог сэтгүүл, цагдаагийн албан хаагчид халдаж, супермаркетад хүмүүсийг барьцаалах үеэр нийт 17 хүн амь үрэгдсэн билээ.

Сэжигтэн гурван этгээдийг бүгдийг нь устгасан юм. Харин одоо холбогдох албаны хүмүүс тэдний хань хамсаатныг хайж, өндөржүүлсэн бэлэн байдалтай байна.

Тус улсын Дотоод хэргийн сайд Бернард Казнев даваа гарагт мэдэгдэл хийхдээ, сүүлийн хэд хоногт олон сүм халдлагад өртсөн гэжээ.

Түүний хэлснээр, Франц даяар еврейн сургуулиуд, сүмүүдэд 4700 гаруй цагдааг хамгаалалтад гаргах аж.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.