05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

Ф.Олланд Б.Обама, В.Путин нартай хамт оройн зоог барив

ПАРИС. /Ёнхап/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ сарын 5-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нартай дараалан оройн зоогийн ширээнд сууж, Украины нөхцөл байдлыг хэлэлцсэн гэж Францын “Le Figaro” сонин уламжлав.

 

Нормандад явуулсан ажиллагааны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Францад айлчилж буй В.Путин Украины нөхцөл байдалд муудсанаас хойш анх удаа барууны орны төрийн тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Ф.Олланд энэ өдрийн 19:00 цагт Парисын Шанз-Элизе́ төв гудамжин дахь нэгэн ресторанд Б.Обаматай уулзаж, хоёр цагийн турш Украины болон олон улсын нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Ф.Олланд Б.Обаматай оройн зоог барьсныхаа дараа шууд Елисейн буюу Ерөнхийлөгчийн ордонд очиж В.Путинтэй хамт оройн зоог барьсан байна. Тэрээр ийнхүү хоорондоо уулзахыг хүсэхгүй байгаа хоёр улсын төрийн тэргүүнтэй уулзахын тулд нэг орой дараалан хоёр оройн зоог барьсан аж.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.