05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Холбоотны цэрэг Нормандын эрэгт газардсаны 70 жилийн ойг өнөөдөр тэмдэглэнэ

ПАРИС. /NHK/. Дэлхийн хоёрдугаар дайны үед холбоотны цэрэг Нормандын эрэгт газардсаны 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Франц улсад болно.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарт энэ ёслолын арга хэмжээний үеэр Украины байдлыг шууд хэлэлцэх боломж гарч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Өчигдөр Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нартай Путин Парис хотноо тусгайлан хэлэлцээ хийсэн юм.
Цагаан ордны мэдэгдсэнээр, Обама Путинтай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөөгүй аж.
Гэхдээ Украины зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй зогсоох ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар өчигдөр уулзан зөвшилцсөн байна. Мөн цаашид хамтран ажиллахаар тэд зөвшилцжээ.
Ёслолын арга хэмжээнээс өмнө дэлхийн удирдагч нар үдийн зоог барих аж. Энэ үеэр Обама, Путин нарт ярилцах боломж гарч магадгүй.
Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Петро Порошенко энэ ёслолд мөн оролцоно.
Засгийн газрын хүчнүүд болон Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүд удаа дараа мөргөлдсөөр буй Украины байдлын улмаас ОХУ улам тусгаарлагдсаар байгаа билээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.