03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Европ дахь Монголчуудын сагсны тэмцээн болоход 3-хан өдөр үлдлээ

Франц улсын Марсель хотноо зохиогдох, сонирхогчдын сагсан бөмбөгийн бооцоот тэмцээний бэлтгэл ажил хангагдан бэлэн болоод байна. Уг тэмцээнд оролцохоор Европын холбооны таван улсын арван дөрвөн баг оролцохоор мэдэгдээд байгаа билээ.Та бүхэнд зарим зүйлийг тодруулан мэдээлэх зүйлүүд байна. Сагсан бөмбөгийн тэмцээн 4-р сарын 23-24-ний өдрүүдэд, Марсель хотын ASC 3 Cites Basket Campagne Picon 13014 Marseille France гэдэг зааланд болох юм. Уг тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулахын тулд Марсель хотын Монгол иргэд тун сайн бэлдэж байна. Тэмцээн болох заал, шүүх шүүгчдийн бүрэлдэхүүн бэлэн болж ирж оролцох хүмүүсээ хүлээж байна. Оролцох багуудын хувьд одоогоор утсаар ярьж тохирсон байгаа ч та бүхэн доорхи хаяг руу өөрсдийн багийн мэдүүлгийг явуулна уу? marseillemongol@yahoo.fr
Тэмцээнд ирж оролцох багууд холоос ирж байгааг бид харгалзан үзэж та бүхэнд төвөг чирэгдэл багатай болгохын тулд хоноглох байр бусад зүйлүүдийг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Иймээс ирж оролцох багууд болон хөгжөөн дэмжихийг хүсэгч та бүхэн уг хаяг руу тодорхой бичиж явуулна уу? Мөн тодруулан асуух зүйлүүд байвал marseillemongol гэсэн нэртэй yahoo messenger ажиллаж байгаа уг хаягаар оройн цагуудаар лавлан асууж болох юм.  Оролцсон багуудаас шалтгаалан шагналын сан нэмэгдэнэ гэдгийг анхааран үзэцгээнэ биз. Бооцооны мөнгө 300 евро эхний гурван багт хувааж олгоно. Марсель хотод энэ өдрүүдэд дунджаар +24°байх тул та бүхэн газрын дундад тэнгисийн усанд булхан гайхалтай сайхан наранд биеэ шараад буцаж болох юм шүү. Өндөр мэрэгжлийн тогооч нар таны хүссэн хоолыг захиалгаар хийн үйлчлэнэ. Мөн тэмцээний үеэр хуушуур бууз хийж зарна. Уг тэмцээнийг гадаадад суугаа Монголчуудын орлоо.инфо сайтаар дамжуулан сурвалжлага видео болон зургийн цомогыг тавина.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.