02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

“Air France” -ийн онгоц Орост ослын буулт хийжээ

ЕКАТЕРИНБУРГ. /KAZINFORM/. Францын иргэний агаарын тээврийн “Air France” компанийн Сөүлээс Парис руу нисч байсан “Боинг-777” нисэх онгоц ОХУ-ын Екатеринбург хотод ослын буулт хийсэн гэж Оросын Уралын тээврийн асуудал хариуцсан газрын Мөрдөн шалгах хорооны төлөөлөгч мэдэгдлээ. Зүүн хөдөлгүүрт нь саатал гарсны улмаас уг онгоц ослын буулт хийсэн байна.

 

“Онгоц эвдэрч гэмтээгүй. Зөөлөн газардсан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй” гэж төлөөлөгч хэлсэн юм.

“Газардсаны дараа 290 зорчигчид оройн хоол өгсөн. Екатеринбургт салбаргүй учир бид Москвагаас төлөөлөгчөө илгээсэн” гэж тэрбээр хэллээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.