04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

АТТИЛА ХААНЫ ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ

Монголчуудын тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яам, Франц дахь монголчуудын холбооноос Хүннүгийн их хаан Аттилагийн дурсгалыг хүндэтгэлээ.

Өрнө дахинд Тэнгэрийн ташуур хэмээн яригддаг Аттила хааны цэргийн хуарангийн туурь Парисаас хойш Ла Шеф коммунд байдаг. Энд цугласан монголчууд монгол гэрээ барьж, үндэсний хувцсаа өмсөж түүх соёлынхоо талаар нутгийнханд сурталчиллаа. Ла Шеп коммуны захирагч ноён Марсэль Боннэ, нэгдүгээр орлогч Эрик Пио монголчуудын төлөөллийг угтан авч орон нутаг хийгээд Аттила хааны дурсгалт газрын талаар  танилцуулав. Аттила хааны дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр Элчин сайд Ш.Алтангэрэл “Евроазийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн бидний өвөг дээдэс Хүннүчүүдийн буурал түүх шаштир, өв соёлыг судалж сэргээх, батжуулах, төрт ёсны өнө эртний түүхээрээ бахархах нь өнөөгийн бидний эрхэм үүрэг мөн” хэмээн онцоллоо.

Энэ үеэр Аттила хааны хуарангийн зүүн хаалганд хүндэтгэл ёслолын овоо босголоо.

attillaХүннүчүүд МЭӨ 4-р зууны үеэс  түүхэнд нэр нь тодоор дурдагдаж, МЭӨ 3-р зууны төгсгөл буюу МЭӨ 209 онд Модун шаньюйн үед нэгдмэл төрт улс болж, улмаар хөрш зэргэлдээ аймгуудыг ээлж дараалан өвдөг сөхрүүлсээр нүүдэлчдийн дотроос анх түрүү эзэнт гүрнийг цогцлоожээ. Тэд өмнөд хөршийн Хан улсаас татвар авч, Дундад Азийн улсуудад ч нөлөөгөө тогтоож, нэр цуу нь Өрнөдөд ч хүрсэн байжээ.

МЭ 1-р зууны төгсгөлд Хүннү улс бие дааж оршин тогтнохоо больсон хэдий ч Хүннү  угсааныхан 5-р зууны үед Атиллагаар толгойлуулсан Хүн гүрнийг байгуулж хятадын 5 төр, 16 улсын үед ч хүчирхэг хэвээр байсаар евроазийн мянган жилийн түүхийг бичилцжээ. Тэдний үлдээсэн соёлын өв болох булш оршуулга, хот суурин, хадны зургууд  Евроазийн өргөн уудам нутгаас олноор илэрсний ихэнх гол цөм нь Хүннүгийн гал голомт болох монгол  нутгаас олджээ. Ялангуяа Хүннүгийн язгууртан дээдсийн оршуулга болох 600 гаруй булшны 95 хувь нь манай улсын нутгаас олдоод байна.

attilla

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.