05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ФРАНЦЫН МОНГОЛЧУУД БАЯР НААДМАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Их Монгол улс байгуулагдсаны 806, ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаа Бүгд Найрамдах Франц Улсад амьдран суугаа Монголчууд өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ.
Парисын ойролцоо Домон хотноо болсон наадамд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, францын парламентын гишүүн, парламент дахь франц-монголын бүлгийн дарга, Домон хотын дарга Жером Шартье нарын хүндэт зочид оролцов.

Элчин сайд Ш.Алтангэрэл энэ жил гадаадад амьдран суугаа монголчууд анх удаа төрийн сонгуульд оролцсоныг онцлон  хэлж, бөх нь бяртай, сум нь мэргэн, морь нь хурдан сайхан наадахыг хүсэн ерөөлөө. Домонт хотын дарга Жером Шартье монголын ард түмэнд баяр наадмын мэндчилгээ уламжлаад хоёр орны найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэн хэллээ.       

Наадмын хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн харьяат сумын заан Ж.Баяртулга түрүүлж,  Завхан аймгийн харьяат сумын заан Л.Отгонхүү үзүүрлэлээ. Энэ жил 38 хүчтэн зодоглосны дотор сумын цолтой 7 бөх уран мэх бяр хүчээ сорьсон байна. Олс таталтын тэмцээнд Кон хотын баг түрүүлж, Парис хотын баг удааллаа. Сүүлийн үед францад амьдран суугаа монголчууд өөрсдөө уруул чимчигнэсэн айраг исгэж уудаг болсон бөгөөд наадмын үеэр дэмбээний тэмцээн зохион байгуулж, Парис хотноо амьдардаг  Д.Ганчулуун аваргалаа.
Наадамд "Айзам" хамтлагын ахлагч, дуучин Тамир өөрийн шинэ хамтлагынхантайгаа хүрэлцэн ирж сэтгэлд хоногшсон дуунуудаараа ая өргөлөө.

Ийнхүү франц улсад амьдран суугаа монголчууд нартай, хуртай дуутай хууртай дэнж хотолзтол сайхан наадлаа.  

naadam 1

naadam 2

naadam 3

naadam 4

naadam 5

naadam 6


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.