05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ХАМГИЙН БАЯН ФРАНЦ ХҮН ЭХ ОРНООСОО ЗУГТААВ УУ?

"Францын хамгийн баян хүн болох бизнесмэн Бернар Арно Бельги улсын иргэншил авахыг хүсч өргөдлөө өгчээ" хэмээн
"France-Presse" агентлаг мэдээллээ.

"LVMH" компанийн захирал 63 настай Арно нь өнгөрсөн долоо хоногт Бельгийн парламентад хандлаа" хэмээн "La Libre Belgique" сонинд өгүүлсэн байна. "Тэрбумтаны өргөдлийг бусад бүх өргөдөл гаргагчдын адилаар дарааллын дагуу авч шийдвэрлэнэ" гэдгээ Бельгийн парламентын гадаадын харьяатын асуудал хариуцсан комиссийн дарга  Жорж Даллемани илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар Бельгийн харьяаллыг авахыг хүссэн 47 мянган өргөдөл овоороод байгаа гэнэ.

Арно ийм шийдвэр гаргах болсон нь ерөнхийлөгч Франсуа Олландын сонгуульд өгсөн амлалт ёсоор жилд нэг сая еврогоос илүү орлоготой хүмүүсээс улс 75 хувийн татвар авахаар болж буйтай холбоотой гэж үзэж байна.

Харин өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээлэлд төрөөс энэхүү татварыг гэр бүлийн орлого нь 2 сая евро давсан тохиолдолд хураах бөгөөд ингэхдээ хөрөнгийн өсөлтөөс олох орлогыг хамрахгүй байхаар болж буй талаар мэдээлсэн аж. Гэвч энэ сарын 7-нд Сангийн сайд Пьер Московичи "ерөнхийлөгчийн өгсөн амлалт бүрэн хэрэгжих агаад 2013 оны төсөвт энэ татвар сууж өгч байгаа тул төсвийн төслийг энэ сард батлахаар шамдаж байна" хэмээн нотлон өгүүлсэн байна.  

Арно нь Парис хотод байнга амьдран суудаг бөгөөд Брюссельд байр сууцтай аж. "Forbes" сэтгүүл түүний хөрөнгийг 41 тэрбум евро хэмээн үнэлж байгаа юм. Түүнийг ерөнхийлөгч Николя Саркозигийн хамтран зүтгэгч гэж үздэг байна. Бернар Арно нь социалист ерөнхийлөгчийн үед Францаас өмнө нь ч зугтааж байсан гэнэ. Франсуа Миттеран сонгуульд ялсны дараа 1981 онд тэрбэр гурван ч жил АНУ-д амьдарч байгаад улмаар эдийн засгийн хувьд хуучинсаг бодлого хэрэгжиж эхлэсэн цагт эх орондоо эргэн ирж байсан юм байна.

 С.Амар

montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.