03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ФРАНЦЫН МОНГОЛЧУУДЫН НААДАМ ДОМОН ХОТНОО БОЛНО

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн олон түүхт ой энэ онд тохиож байгаа. БНФУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчууд баяр наадмаа ёслол төгөлдөр хийхээр бэлтгэж эхэллээ. Энэ жилийн Францын монголчуудын наадам DOMONT хотод болно.

Наадам болох газрын хаяг: DOMONT 95330, rue du Paris. Domont хот руу Gare de Nord- оос Persan Beaumont эсвэл Luzarches чиглэлийн галт тэргэнд сууж 7 буудлын дараа DOMONT хот дээр бууна. Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, спорт урлагийн төрөл бүрийн тоглолт тэмцээн болно. Мөн монгол үндэсний хоол зуушаар үйлчилнэ. Наадамчин олон та бүхэн хүрэлцэн ирсэн хотоо төлөөлж асар майхан ширээ засаж оролцоорой.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.