04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Францын осолдсон онгоцны том хэсгийг усанд шумбагч багийнхан олжээ

Бразилын усанд шумбагч нар Даваа гаригт Францын усанд живсэн онгоцны бөгсөн биеийг олсон байна. АНУ-ын далайн цэргийн анги өндөр чанартай усны баримт цуглуулагч, дуу бичигч технологийг илгээсэн буюу онгоцны хар хайрцагийг олохоор илгээж байгаа юм байна.
Бразил болон Францын цэргийн онгоцууд нийт онгоцны 16 эвдэрхий хэсгүүдийг олсон ба онгоцны Францын үйлдвэрийн тэмдэг болох улаан, цэнхэр судлаар нь таньжээ. 5 сарын 31нд 228 зорчигчтой ниссэн Airbus A330 онгоцны сөнөсөн шалтгаан одоо хүртэл мэдэгдэхгүй байгаа ба далайн гүнд орсон хар хайрцаг, дуу бичигчийг олохоор эрэлд гараад байна.

АНУ-н усан цэргийн төхөөрөмж нь 6,100 метрийн гүн дэх яаралтай дохиоллыг илрүүлэх чадалтай талаар Пентагоноос мэдээлжээ. Тэрхүү төхөөрөмж нь усанд байгаа хар хайрцагаас гарах дохиог илрүүлэх буюу хар хайрцагны хувьд 30 хоногийн турш дохио сануулга илгээхээр зохиогдсон юм байна. Бразилын ерөнхийлөгч Luiz Inacio Lula da Silva " Манай усан цэргүүд уснаас бүх зорчигчидын биеийг гаргах ажиллагаанд бүх хүчээ зориулж байгаа бөгөөд гэр бүлийнхэнд нь өгөх болно" хэмээн хэлжээ.

Францын тал ослын шалтгаанд анхаарч ажиллаж байгаа бол Бразилын тал хохирогдогсод болоод онгоцны эвдэрхий хэсгүүдэд анхаарч ажиллаж байна. Хайлтын үйл ажиллагаа Бразилын хойд эргийн ойролцоох 640 км газрын хүрээнд хийгдэж байгаа юм байна.

Шинжээчдийн баг онгоцны гаднах эд ангиуд мөстсөн байж болзошгүй ба үүнээс үүдээд хөдөлгүүрийн мэдрэгч алдагдаж, хурд хэт хурдан эсвэр удаан болсон байж болох  талаар таамаглал дэвшүүлж байна. Гэсэн ч Францын тал яг ямар шалтгааны улмаас осол болсоныг хараахан хэлэх болоогүй гэж үзжээ.

Бразилын аврагч багийнхан онгоцны эд ангиуд ямар байдлаар олдсон талаар хэлэхээс татгалзсан нь хохирогдогсдын гэр бүлийнхэний сэтгэлийг шархлуулахвий хэмээн эмээсэн хэрэг гэлээ. Зорчиж явсан хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйлсүүд олдсоор байгаа ба Бямба гаригт гэхэд онгоцны тийз, laptop олдсон тухай мэдээлсэн байна. Мөн Пентагон энэ ослыг террорист үйл ажиллагаатай холбоогүй гэдгийг зарласан билээ.

http://news.yahoo.com/s/ap/20090608/ap_on_re_la_am_ca/brazil_plane

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.