05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

БНФУ-д оршин суугаа Монгол Улсын нийт иргэдийн анхааралд

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхтэй болсонтой холбогдуулан БНФУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07.00-20.00 цагт Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-ны байранд саналаа өгөх болсныг үүгээр мэдээлж байна.

Иймд БНФУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий нийт иргэд батлагдсан маягтыг (татаж авах ) бөглөн, үндэсний гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарын хамт шуудан, цахим шуудан, факсаар илгээн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ үү. Мөн биеэр ирж бүртгүүлж болно. Бүртгэлийн ажил 5 дугаар сарын 11-30-ны өдрүүдэд 09.00-18.00 цагт хийх бөгөөд иргэдэд сонгуулийн бүртгэлд өргөнөөр хамрагдах боломж олгох үүднээс 5 дугаар сарын 12-13, 19-20, 26-27-ны бямба, ням гаригуудад 09.00-18.00 цагт мөн бүртгэл хийх болно. Энэ дашрамд сонордуулахад 6 дугаар сарын 10-ны өдрийн санал хураалтад зөвхөн санал өгөхөөр бүртгүүлсэн иргэд саналаа өгөх боломжтойг анхаарахыг хүсье.

“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-тай тус ЭСЯ-ны www.ambassademongolie.fr сайтаас танилцах боломжтой.

Монгол Улсын иргэд та бүхнийг УИХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгуулийн Салбар Комисс утас: 06 32 64 70 46
E mail: info@ambassademongolie.fr

Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын
Яамны дэргэдэх Сонгуулийн салбар Комисс

2012 оны 5 дугаар сарын 10


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.