04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Францад каратегийн тэмцээнд монгол хүү алтан медаль авчээ

Франц улсын Каратегийн цомын аваргын тэмцээнд монгол хүү Т. Нямтөр түрүүллээ.  Хожуу сонсож мэдэж байгаа ч гэсэн монголчууд бидний хувьд үнэхээрийн таатай сайхан мэдээ байлаа. Франц улсын нийслэл Парис хотноо энэ оны 5 сарын 16-нд Франц улсын аварга шалгаруулах Каратегийн цомын аваргын төлөө тэмцээн болж өнгөрсөн. Уг тэмцээнд Францийн муж бүрээс шилдэг тамирчид нь шалгаран ирж оролцдог юм. Францын Лилле хотод амьдардаг Түвшинтөгсийн Нямтөр хүү өөрийнхөө үеийн 33 хүүхдээс монгол хүний оюун ухаан, хүч чадлаараа илт давамгайлан энэ тэмцээний аваргын алтан медалийг хүртлээ.

Түвшинтөгсийн Нямтөр хүү энэ жил 10 настай ба уг тулааны энэ төрлөөр хичээллээд 2 жил 6 сар болж байгаа бөгөөд каратегийн ногоон бүстэй тамирчин юм байна. Түүний алтан медаль авсан төрөл нь ¨КАТА¨ ба энэ нь нэг буюу олон хүнтэй зэрэг тулалдах каратегийн нэгэн төрөл юм.

Тэмцээний шагналыг Францын Каратегийн Нийгэмлэгийн удирдах гишүүд гардуулсан байна. "10-хан настай миний монгол шавь каратегийн тулааны урлагийг их сайн сурч эзэмшиж байгаа бөгөөд маш их зоригтой эрэмгий дайчин хүүхэд. Миний шавь маш нөхөрсөг ба найз нөхөддөө туслахад хэзээд бэлэн байдаг болохоор манай хамт олон түүнд маш сайн байдаг юм" гэж түүний багш дасгалжуулагч Кристоф Мазет Францын ¨Ноорд Эклайр¨ сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

nyamtur.t

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүх Монголчуудынхаа өмнөөс Т.Нямтөр хүүдээ болон түүний ээж, аав,эмээ, өвөө болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе!!!

Монгол Улс хөгжин бадартугай!

Б.Батбаяр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.