05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

"Мотив" хамтлагийн тоглолтын үеэр Францад амьдардаг Монголчууд нэг нэгнийхээ аминд хүрчээ

"Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?" уралдаанаас анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн, "Universe best song" олон улсын анхдугаар фэстивалын шилдэг 25 оролцогчдын нэг гэвэл хэн ч гэсэн "Мотив" хамтлагийн талаар ярьж байна даа хэмээн тааварлах биз. "Уучлал гуйхыг минь хүлээж байна уу?" хэмээх анхны уран бүтээлээрээ чамгүй амжилтанд хүрсэн "Мотив" хамтлагийг чадвартай залуус, тэр ч бүү хэл Камертон хамтлагийн залгамж халаа хэмээн зүй ёсоор үнэлэх хүмүүс байдаг. Богино хугацаанд хит дуунууд гаргаж залуусыг байлдан дагуулж, өөрсдийн гэсэн сонсогч фэнүүдтэй болж амжсан "Мотив" хамтлаг хоёр ч бие даасан тоглолтоо хийж амжсан хөдөлмөрч залуус. Тэд өнгөрсөн есдүгээр сард хоёр дахь бие даасан "Чамдаа" тоглолтоо хийснээс хойш хэсэг нам гүм байсан бол залуус энэ сард Европын орнуудаар аялан тоглолтоо хийхээр замд гарсан. Харамсалтай нь тэдний аялалын зам урт шигээ бас л ээдрээтэй байна.

Тэднийг анх Европын орнуудад тоглох урилга өгч, спонсорлосон Бэхээ хэмээх Монгол залуу цаг бусаар бусдын гар амиа алджээ. Бэхээ хэмээх энэ залуу эхнэр хоёр хүүхдийн хамт Францад албан ёсоор цагаачилж амьдардаг байжээ. Тэрбээр сүүлийн дөрвөн cap "Мотив" хамтлагийнхантай байнга холбоотой байж, бас тэднийг Европод тоглолт хийлгэхийн төлөө хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа ч харамгүй зарцуулсан аж. Энэ сарын 16-ны өдөр Мотив хамтлаг Францад тоглолт хийж, монголчууд цугларчээ. "Мотив" хамтлагийн тоглолтын дараа монголчууд л болсон хойно ууж идэж, наргиж цэнгэжээ. Энэ үеэр монголчууд муудалцаж, уг тоглолтыг зохион байгуулсан Бэхээ хэмээх залуугийн зүрх рүү хутгалан амь насыг нь хөнөөжээ. Энэ хэрэгт "Мотив" хамтлагийнхан буруугүй ч гэсэн ар гэрийнхэн нь "Ийм тоглолт болоогүй бол амь насаа алдахгүй байсан" хэмээн их л гомдолтой байгаа сурагтай. Нэгнийхээ амийг хөнөөсөн монгол залуу өнөөдөр Францын шоронд хоригдож байгаа бөгөөд тэрбээр хятад иргэний нэрээр Францаас цагаачлал хүсэж байсан аж.

Эх сурвалж: "Тэргүүн" сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.