03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

Франц дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл Парис хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд 2011.06.13-наас 2011.06.19-ний өдрүүдэд өглөөний 09.30 цагаас оройн 18.00 цаг хүртэл явагдана.
Бүртгэлд хамрагдах иргэд хүчинтэй бичиг баримт /иргэний үнэмлэх, гадаад паспорт буюу төрсний гэрчилгээ/-аа авч ЭСЯ-ны Консулын албаны “34, rue du Château 92100 Boulogne-Billancourt ” хаягаар ирнэ үү.

ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн тухай хууль, “Монгол Улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх журам”батлагдан 2010 оноос эхлэн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаар дамжуулан иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан хишиг, хувь олгож эхэлсэн.

Монгол Улсын Хүний хөгжил сангаас 2010 онд эхний ээлжинд 70,000, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд 50,000 төгрөгийн олгосон. 20011 оноос сар бүр 21,000 төгрөгийг олгож байна.
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 350 дугаар тогтоолоор”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд нэрийн данс нээж эзэмшүүлэхээр заасан.
Иймээс хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн дээрх эрхийг эдлүүлэх зорилгоор иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс БНСУ-д эхлүүлсэн бол энэ сарын 3-ны өдрөөс АНУ, Лос Анжелос хотод эхлүүлээд байна. Харин бусад улс орнуудад үргэлжлүүлэн зохион байгуулах гэж байна.
Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхэд хаана хандах вэ?
ИРГЭН ТА оршин суугаа улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан консулын ажилтанд хандаж бүртгүүлнэ.
Ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
Үндэсний энгийн хүчинтэй гадаад паспорт
Жич: Шаардлагатай бол Иргэний үнэмлэх , төрсний гэрчилгээг шаардана.
Иргэн Та шинэчилсэн бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?
Иргэний шинэчилсэн бүртгэлээр Монгол Улсын иргэний төрсний болон иргэний үнэмлэхийн, байнгын оршин суугаа газрын бүртгэлээ баталгаажуулан, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын 10 хурууны хээ/-д шинээр бүртгүүлэх юм.
16-аас дээш насны иргэн биечлэн бүртгүүлэх
16-аас доош насны иргэний хувьд /эх эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ нь бүртгүүлнэ.
Иргэний шинэчилсэн бүртгэлийн талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?
Иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.registrationmongolia.com , www.burtgel.mn цахим хаягаар орж авах боломжтой.

Дээрх 3 баримт бичиг байхгүй бол яаж бүртгүүлэх вэ?
Хэрэв эдгээр 3 баримт бичиг огт байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх вэб хаягуудаар орж иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний лавлагаа авах хүсэлтээ илгээж болно. Иргэнийг хүсэлтээ илгээж хандсаны дараа лавлагаа, хариуг тухайн улсынх нь консулын газарт и-мэйлээр явуулснаар иргэн бүртгэлдээ хамрагдах боломжтой.
Бүртгүүлснээс хойш хэд хоногийн дараа мөнгөө авч болох вэ?
Иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 90 хоногийн дараа мөнгө авах эрхтэй болно. Иймд Таны бүртгүүлсэн бүртгэлийн мэдээлэл баталгаажсан эсэхийг манай газрын цахим хуудас руу нэвтэрч регистрийн дугаараар шалгаж болох бөгөөд И-мэйл болон мөн тус газрын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утаснаас мэдэх боломжтой.
Эх орны хувь хишгээ яаж авах вэ?
Шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн, иргэний бүртгэлийн дугаар олгогдсон иргэний мэдээлэл, нэрийн жагсаалтыг манай газар Нийгмийн халамжийн үйлчилгээний асуудал эрхэлсэн байгууллага болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд хүргүүлэх бөгөөд ингэснээр Иргэн Та хүний хөгжил сангаас хишиг хувиа хүртэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмших нэрийн данс нээлгэх боломжтой болох юм.
Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараа өөрийн чинь хурууны хээ болон бусад мэдээллийг УБЕГ-т хүргүүлэх ба УБЕГ-ын төв мэдээллийн санд давхардлыг шалгаж, цахим мэдээллийн сан болон цаасан баримттай тулгагдаж зөрчилгүй тохиолдолд бүртгэлийн дугаар олгогдоно. Ингэж мэдээлэл баталгаажсанаар Хөдөлмөр халамж үйчилгээний газар таны нэр хүргэгдэж эх орны хувь хишиг хүртэх эрх нээгдэнэ.
Нөгөө талаар шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн таны нэрийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжын төвд хүргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ы хувьцаанаас хувь эзэмших боломж бүрдэнэ.
Хилийн чанадад амьдарч байгаа иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш 90 хоногийн дараа манай газрын цахим хуудас www.registrationmongolia.com, www.burtgel.mn, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаарын утсанд холбогдож шинэчилсэн бүртгэл баталгаажсан эсэх тухай мэдээллийг авна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.