03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Европт амьдардаг Монголчуудын хооронд сагсны тэмцээн болно

Европын Холбооны Улсад оршин суугч Монгол улсын иргэд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ үед та бүхэнд сонсгох бас нэгэн баярт мэдээг хүргэе. Франц улсын Марсель хотноо оршин суудаг хэсэг Монголчууд маань энэ хотдоо Монгол нийгэмлэг үүсгэн байгуулсан бөгөөд долоо хоног бүрийн амралтын өдрүүддээ тэд цуглан нийлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж  байна. Шижигнэсэн залуусаар бүрдсэн Марсель хотын Монголчууд сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд тэмцээн зохион байгуулахаар зарлаж байна. Уг тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд Марсель хотын ASC 3 Cites Basket Campagne Picon 13014 Marseille France гэдэг зааланд болох юм. Одоогийн байдлаар Франц, Швеицарь улсуудын зарим хотуудаас ирж оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Чех улсад оршин суугч Монголчууд маань хаврын баяр давхцаж байгаа тул ирж чадахгүйгээ мэдэгдлээ.
Тэмцээнд оролцон түрүүлсэн багт Марсель хотноо болсон Монголчуудын Сагсан бөмбөг сонирхогчдын дунд болсон тэмцээний гол цомыг гардан авах  боломж олдох юм.

Эхний гурван байр эзлэгчид энгэртээ алт, мөнгө, хүрэл медаль зүүн гэртээ харих ч тун ойрхон байна.
Тодруулах зүйл: Тэмцээн бооцоотой. Оролцох баг бүр 300 ёвро гаргана. Холоос ирж оролцож байгаа та бүхэнд санаа зовох зүйлгүй болгохын тулд энэ үеэр мөн багуудын хооронд олс татах, оновчтой бөмбөг шидэх гэх мэт зүйлүүдийг нэмж болох олон сонирхолтой саналууд байна.
Та бүхэн оролцох багууд ирэх хүмүүсээ тодоруулан доор тавигдсан утас хаягуудаар харьцаж болно.
Утас:  +33674039774, +33633948296 +33645535016 +33491316307  +33683646483

емайл:      marseillemongol@yahoo.fr
блог:  http://monmongol.blogspot.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.