05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Монголын соёлын өдөрлөг Франц улсын хотноо анх удаа зохиогдохоор боллоо

2012 оны 5 сарын 26-нд "Монголын соёлын өдөр" нэртэй монголын соёлын өдөрлөг Франц улсын Rennes хотноо зохион байгуулагдахаар болсон байна.

Bretagne мужийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй тус өдөрлөг маань анх удаагаа нийслэл болох Парисаас өөр Францын баруун хэсэгт болж буйгаар маш онцлог юм. Хотын захиргаа болон олон олон соёлын байгуулагууд дэмжэн хамтран оролцож байна. Энэ өдөрлөг маань өглөөний 10 цагаас 17 цаг хүртэл хотын төв талбайн нэг болох Place Hoche дээр болно.

Xоёр монгол тавилгатай гэр зэрэгцүүлэн барих, монгол хоолны амталгаа, морин хуурын тоглолт, монголын түүх, бичгийн соёл мөн өв соёлыг харуулсан зураг, кино болон эдлэл хэрэгсэлүүд, мөн монголын үндэстний хувцас, гээд эх орныхоо соёлыг франц хүмүүст түгээж суртчилах зорилготой сайхан өдөрлөг юм. Ингээд Rennes хоттой ойролцоо амьдардаг монголчууд маань франц найз нөхөд, хамтран ажилагсад гэх мэт хүмүүстээ өөрсдийн улс орон соёлын талаар танилцуулахыг хүсвэл энэ өдөрлөгт хүрэлцэн очихыг зөвлөж байна. 

BRETAGNE МУЖИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.