07 сарын 11, Бямба
°C
USD 2,832.22
USD 2,832.22
EUR 3,194.46
JPY 26.51
GBP 3,565.62
RUB 39.83
CNY 404.12
KRW 2.36

Германы хуудсыг танилцуулж байна

Та Германд ажиллаж амьдарч байгаа бол манай Германы хуудсанд энд амьдардаг Монголчууддаа тустай мэдээ мэдээлэл, нийтлэл, өөрийн зар сурталчилгааг оруулж болно. Та яагаад заавал Орлоог сонгох ёстой гэж? Яагаад гэвэл бусад улс орон болон хотуудад амьдардаг бүх Монголчууд энэхүү хуудсанд орж ирэх учраас таны тавьсан зар, нийтлэл, мэдээ мэдээлэл олон хүмүүст хүрнэ. Таны бизнес, санаа, олж мэдсэн зүйл, туршлага хүнд хэрэгтэй, ашигтай гэж бодож байгаа бол яг одоо Орлоогийн гишүүн болсоноор та бусадтайгаа энэ бүхнээ хуваалцаж чадна. Мөн нийтлэл, зураг, видео оруулж, гишүүнийхээ хуудсаар дамжуулан найз нөхөдтэй болж, мессэж илгээж, блог бичиж, Германы форумд ямар ч асуудлын тухай хэлэлцэх боломжтой болох юм. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бусдын сонорт хурдан хүрэх энэ сайхан боломжийг бүү алд. Үр дүнг нь та удахгүй харна.

Жич: Бизнесийн бус зар мэдээ оруулах, санал сэтгэгдэл бичихэд гишүүн байх албагүй. Бизнесийн зар тавих бол ''Зар сурталчилгаа байрлуулах'' гэсэн хэсгээс тодорхой мэдээлэлийг авна уу.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
06/26/2020
8 дахь удаагийн УИХ-ыг сонгох 2020 оны сонгуулийн дүн гарлаа. Ард олон тѳсѳѳлѳмгүй сонголт хийдгийн бас нэгэн жишээ болов. Таалагдсан ч эс таалагдсан ч бид дүнг хүлээн зѳвшѳѳрч, хийрхлээсээ амьсгаа даран зогтусаж бодит байдлыг эргэцүүлэн дүгнэх хэрэгтэй болж байна. МИНИЙ ДҮГНЭЛТ 1. Ард олон худлаа ярих, хийрхэхээс залхжээ. Сайн муу хэлэгдлээ ч МАН, олон жил үргэлжлэн гамшигийн хэмжээнд хүрсэн УБ хотын утааг багасгасан, дэлхий даяар аюул болоод буй цар тахлыг дотооддоо барьж, гаднаас ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж чадаж байгаа нь олон нийт дэмжих шалтгаан болов. 2. Энэ сонгуульд МАН шинэ
ЭНЭ СОНГУУЛЬ НИЙГМИЙГ ѲѲРЧЛѲХ ҮҮ?
ЭНЭ СОНГУУЛЬ НИЙГМИЙГ ѲѲРЧЛѲХ ҮҮ?
06/16/2020
Дахиад л гомдоллон гоншигнож, шүүмжлэн эгдүүцэж, доромжлон шоолохгүйн тул энэ сонгууль нийгмийг ѳѳрчлѳх эхлэл нь байх ёстой, бүр заавал шүү. Иргэн бүр нь, залуус бүр нь үүний тѳлѳѳ заавал сонгуульд оролцон “Үндсэн хууль”- д заасан эрхээ эдлэн саналаа ѳгѳх хэрэгтэй болж байна. “Дараагийн удаа” хэмээн хойш тавих цаг хугацаа бүхэн чиний залуу нас, хүсэл мѳрѳѳдлийг тань залгиж байгааг болиулах шаардлагатай байна. Ядаж л ѳѳрийн дуртай ажлаа хийж, олсон орлого тань амьдралд тань хүрэлцэж, илүү дутуу зүйлд шаналахгүйгээр тайван амьдрахын тулд СОНГОЛТОО ЗѲВ ХИЙХ ёстой боллоо. Энэ сонголтоос би юу
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
05/31/2020
УИХ ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 4 эвсэл, 137 бие даагчид бүртгүүлжээ. Хэдхэн хоногийн дараа нэр дэвшигчид албан ёсоор тодрон СЕХ ноос баталгаажина. Ѳѳ тэгээд энэ хооронд их юм болж байгаа бололтой. Зарим намын дарга нар нэр дэвшигчидээ “мурьж”, тойргоо хоорондоо наймаалцаж, намаасаа жийгдсэн зарим нь ѳѳр намд хадаг барин гуйж, сонгуульд ялах боломжгүй нь боломжтой зарим хүнтэй тохиролцоо хийж, хѳшигний ард улстѳрийн наймаа явагдаж байгаа. *ХҮМҮҮС ЯАГААД ИНГЭЖ УЛАЙРААД БАЙНА ВЭ? 1. Улс тѳр нь бизнес болон хувирсан Монголын хувьд, сонгууль нь бас бизнес болон хѳгжжээ.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.