06 сарын 22, Бямба
°C
USD 3,380.86
USD 3,380.86
EUR 3,609.74
JPY 21.29
GBP 4,274.42
RUB 37.90
CNY 465.61
KRW 2.43

Дахау хорих лагерийг чөлөөлсний ойг тэмдэглэжээ

БЕРЛИН. /ITAR-TASS/. Германы Дахау хорих лагерийг чөлөөлсний 70 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээ ням гарагт болж өнгөрсөн байна.

 

Хорих лагерт хоригдож байсан болон хорих лагерийг чөлөөлөхөд оролцсон хүмүүсийн хамт Германы Канцлер Ангела Меркель уг арга хэмжээнд оролцож, нацист гэмт хэргийн талаарх дурсамжийг хэзээ ч мартахгүй гэдгээ амлажээ.

"Амьдралын түүх болон нацист дэглэмийн үед амссан эцэс төгсгөлгүй зовлонгийнхоо талаар ярьж өгөх та бүхэн байгаа нь бидний хувьд хамгийн том аз завшаан юм. Нацистын хорих лагерьт болж өнгөрсөн аймшигт явдлыг Герман улс хэзээ ч мартах ёсгүй" гэж Меркель мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, хорих лагерь байсан газарт дурсгалын цогцолбор байгуулна гэж мэдэгдсэн нь ард иргэдийн амссан зовлонг хэзээ ч мартахгүй гэсэн утгыг илэрхийлсэн юм.

Мюнхен хотоос 17 км зайтай орших Дахауд нацистын анхны хорих лагерийг барьж байсан байна. Уг лагерийг 1933 оны гуравдугаар сарын 22-нд буюу Адольф Гитлер эрх мэдлийг авснаас нэг сарын дараа байгуулжээ. Эхэндээ уг лагерьт еврей, цыган болон нацист дэглэмийг эсэргүүцэгчдийг хорьдог байжээ. 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд уг лагерийг чөлөөлөхөөс өмнө ЗХУ зэрэг Европын 24 орны 200 мянга гаруй хүнийг хорьж байжээ. Яг хэчнээн хүн уг хорих лагерьт амиа алдсан нь тодорхой бус ч гэсэн ойролцоогоор 40000-45000 хоригдол амиа алдсан байна.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.