07 сарын 11, Бямба
°C
USD 2,832.22
USD 2,832.22
EUR 3,194.46
JPY 26.51
GBP 3,565.62
RUB 39.83
CNY 404.12
KRW 2.36

“Их-7” -гийн сайд нар Германд уулзаж байна

БЕРЛИН. /ВВС/. “Их-7” бүлэг буюу Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ-ын гадаадын хэргийн сайд нар Германд уулзаж байна.

 

Сайд нарын хоёр өдрийн уулзалт мягмар гарагт Германы хойд нутгийн Любека хотод эхэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри  Конгресстой шийдвэрлэх ёстой асуудал байгаа учраас уг уулзалтад оролцоогүй байна.

Дэлхийн даяар хэт давруу үзэлтнүүд, ялангуяа “Лалын улс” террорист бүлэглэлийн босогчид аюул заналхийлэх нь  нэмэгдэж байгаа энэ үед аюулгүй байдлыг сайжруулах арга замын талаар уулзалтын эхний өдөр сайд нар санаа бодлоо солилцжээ.

Гал зогсоосноос хойш Украины байдал хэр байгааг өнөөдөр тэд  хэлэлцэх аж. Өнгөрсөн хоёрдугаар сард Украины засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд гал зогсоохоор тохиролцсон билээ.

Мөн сайд нар Хятадын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны тухай хэлэлцэж магадгүй.

Тус банканд нэгдэх асуудал дээр “Их-7” санал зөрөлдөөнтэй байгаа юм.

Г.Доржханд

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
ЭНЭ СОНГУУЛЬ миний бодлоор…
06/26/2020
8 дахь удаагийн УИХ-ыг сонгох 2020 оны сонгуулийн дүн гарлаа. Ард олон тѳсѳѳлѳмгүй сонголт хийдгийн бас нэгэн жишээ болов. Таалагдсан ч эс таалагдсан ч бид дүнг хүлээн зѳвшѳѳрч, хийрхлээсээ амьсгаа даран зогтусаж бодит байдлыг эргэцүүлэн дүгнэх хэрэгтэй болж байна. МИНИЙ ДҮГНЭЛТ 1. Ард олон худлаа ярих, хийрхэхээс залхжээ. Сайн муу хэлэгдлээ ч МАН, олон жил үргэлжлэн гамшигийн хэмжээнд хүрсэн УБ хотын утааг багасгасан, дэлхий даяар аюул болоод буй цар тахлыг дотооддоо барьж, гаднаас ирсэн халдвартай хүмүүсийг эмчилж чадаж байгаа нь олон нийт дэмжих шалтгаан болов. 2. Энэ сонгуульд МАН шинэ
ЭНЭ СОНГУУЛЬ НИЙГМИЙГ ѲѲРЧЛѲХ ҮҮ?
ЭНЭ СОНГУУЛЬ НИЙГМИЙГ ѲѲРЧЛѲХ ҮҮ?
06/16/2020
Дахиад л гомдоллон гоншигнож, шүүмжлэн эгдүүцэж, доромжлон шоолохгүйн тул энэ сонгууль нийгмийг ѳѳрчлѳх эхлэл нь байх ёстой, бүр заавал шүү. Иргэн бүр нь, залуус бүр нь үүний тѳлѳѳ заавал сонгуульд оролцон “Үндсэн хууль”- д заасан эрхээ эдлэн саналаа ѳгѳх хэрэгтэй болж байна. “Дараагийн удаа” хэмээн хойш тавих цаг хугацаа бүхэн чиний залуу нас, хүсэл мѳрѳѳдлийг тань залгиж байгааг болиулах шаардлагатай байна. Ядаж л ѳѳрийн дуртай ажлаа хийж, олсон орлого тань амьдралд тань хүрэлцэж, илүү дутуу зүйлд шаналахгүйгээр тайван амьдрахын тулд СОНГОЛТОО ЗѲВ ХИЙХ ёстой боллоо. Энэ сонголтоос би юу
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
05/31/2020
УИХ ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 4 эвсэл, 137 бие даагчид бүртгүүлжээ. Хэдхэн хоногийн дараа нэр дэвшигчид албан ёсоор тодрон СЕХ ноос баталгаажина. Ѳѳ тэгээд энэ хооронд их юм болж байгаа бололтой. Зарим намын дарга нар нэр дэвшигчидээ “мурьж”, тойргоо хоорондоо наймаалцаж, намаасаа жийгдсэн зарим нь ѳѳр намд хадаг барин гуйж, сонгуульд ялах боломжгүй нь боломжтой зарим хүнтэй тохиролцоо хийж, хѳшигний ард улстѳрийн наймаа явагдаж байгаа. *ХҮМҮҮС ЯАГААД ИНГЭЖ УЛАЙРААД БАЙНА ВЭ? 1. Улс тѳр нь бизнес болон хувирсан Монголын хувьд, сонгууль нь бас бизнес болон хѳгжжээ.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.